Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“THE LEADER IN ME” сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ

ikon.mn
2015 оны 9 сарын 3
iKon.MN

2009 оноос албан ёсоор эхэлсэн дэлхийн 35 орны 2400 сургуульд хэрэгжиж буй сургуулийн шинэчлэлийн THE LEADER IN ME хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа Арвис бүрэн дунд сургууль энэ хичээлийн жилээс албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. 

 

 

Тус хөтөлбөрт нэгдсэнээр сургууль нь:

•    Олон улсын цахим сүлжээний эрх: 
Олон улсын цахим сүлжээнд нэгдэж вебэд суурилсан олон улсын сургалт, уулзалтад оролцож манлайллын соёлыг сургуульдаа төлөвшүүлэх бүх төрлийн гарын авлага материалаар хангагдаж, дэлхийн 35 орны 2400 гаруй сургуулийн туршлага, үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах боломжоор хангагдана.

 

 

•    Дасгалжуулалтын систем: 
Олон улсын дасгалжуулалтын цогц системд нэгдэж багш, ажилчдыг тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах шинэ туршлага, санал санаачлагчаас суралцаж, бусад сургуулиудтай санал бодлоо хуваалцаж сургуулийн үйл ажиллагааг байнга сайжруулна.

 

•    Шинэ ажилтны материал:
Дэлхийд алдартай, хувь хүний манлайллын “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” ахисан түвшний сургалтын цогц материалаар хангагдаж, хамт олноороо өндөр бүтээмжтэй ажиллах  ур чадваруудыг эзэмших олон улсын шаталсан сургалтуудад хамрагдана.

 

 

•    Сурагчийн сурах бичиг, багшийн гарын авлага:
Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж, баталгаажсан багшийн гарын авлага, сурагчийн сурах бичгийг сургалтдаа ашиглах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 1-6 ангийн сурагчид сурах бичгээ монгол хэл дээр, 7-9 анги нь англи хэл дээр судалж багш бүрт багшийн гарын авлага олгогдоно.

The Leader in Me сурах бичиг нь сурагчдад хичээл болон хичээлээс гадуурх харилцаагаа сайжруулахад, манлайллын хэрэгслүүд нь аливаа зүйлийг бодох, зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэхэд нь тусална. Тухайлбал:10 минутын дасгал нь сурагчдыг сурсан мэдлэг, чадвараа өдөр тутмын амьдралдаа ашиглах, манлайлах чадвараа хөгжүүлэх, амжилтын төлөөх хүсэл сонирхолдоо нийцсэн зорилгоо тодорхойлоход нь тусалдаг. Багшийн гарын авлага нь багш нарын гайхалтай туслагч, харин сурагчийн сурах бичиг нь  сурагчдын урамшуулагч нь болдог.

 

THE LEADER IN ME ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

“THE LEADER IN ME”нь АНУ-ын Франклин Кови компаниас боловсролын сайн туршлага дээр тулгуурлан боловсруулсан сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь  хүүхэд бүр манлайлагч байна гэсэн үндсэн санаанд тулгуурлан сурагч төвтэй манлайллын соёлыг сургуульд төлөвшүүлэх замаар сурагчдад 21 зууны манлайллын болон амьдрах чадваруудыг заадаг. 

 

“Манлайлал гэдэг нь хүмүүсийн харилцааны хамгийн дээд хэлбэр бөгөөд тэд өөрсдийн хүсэл, санаачилгаараа өөрийгөө бусдад маш сайн тодорхойлж буй чадвар юм”.     /Др. Стефен Р. Кови/ 

ФранклинКови компанийг МУ-д албан ёсоор төлөөлөн ажиллаж буй ФранклинКови Монгол байгууллага нь улс орныхоо боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх болон ФранклинКовигийн дэлхийд алдартай  манлайллын номуудыг эрхлэн гаргаж, 7 дадал бүх түвшний сургалтуудыг явуулдаг. Тус байгууллагаас энэ хичээлийн жилд сурагч, оюутан, багш нарт зориулан олон шилдэг номуудыг хүргэхээр ажиллаж байна. Үүнд: Багш, эцэг эхчүүдэд зориулан боловсролын шилдэг туршлагын тухай БЯЦХАН МАНЛАЙЛАГЧ ном, оюутнуудад зориулан ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ОЮУТНЫ 7 ДАДАЛ хөтөлбөр, бяцхан уншигчдадаа зориулан АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДИЙН 7 ДАДАЛ (4-9 нас), АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДИЙН 7 ДАДАЛ ЦУВРАЛ (2-6 нас) ном, хөтөлбөрүүд орж байна.

THE LEADER IN ME ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Гол зорилго

Сурагчдад дараах чадварыг эзэмшихэд нь дэмжин тусална:
•    Өөртөө итгэлтэй, бие даасан байх болон өөрийн амьдралаа үр дүнтэй удирдах.
•    Багаар үр дүнтэй хамтран ажиллах, хүмүүстэй зөв, бат бөх харилцаа тогтоох.
•    Гэр бүл, ажил, улс орондоо хөрөнгө оруулалт хийх. 

Хоёрдогч зорилго

•    Сургуулийн багш, ажилтнуудыг ажлын байр болон хувийн амьдралдаа амжилттай байхад нь туслах.
•    Гэр бүл бүрд бүтээлч байдлыг бий болгох.
•    Тогтвортой ажлын байр, нөхөрсөг хамт олон, аюулгүй ажиллах орчныг бий болгох. 

ХӨТӨЛБӨР ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?

Америкийн шилдэг сургуулиудын нэг А.Б.Комбс сургуулийн захирал Муриель Саммерс 1999 онд сургуулийнхаа амжилтыг ахиулж, сургуулийнхаа жишиг гэсэн тодотголыг авч үлдэхийн тулд эцэг эхийн зөвлөл, бизнесийн салбарын манлайлагчдаас сургуулийг ямар байгаасай гэж хүсэж байгаа талаар асуусан байна. Хамгийн сонирхолтой нь тэд нэгэн ижил санаатай байсан бөгөөд тэд хүүхдүүдээ даяарчлалыг хүндэлдэг, хүнд хэцүү асуудалтай нүүр тулгарсан ч зөв шийдвэр гаргадаг, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг энэрэнгүй хүн болж өсөөсэй хэмээн хүсэж  байсан юм. Сонирхолтой нь судалгаанд хамрагдсан хүмүүсээс  хэн ч “Бид хамгийн шилдэг боловсролыг хүсэж байна” гэж хэлээгүй бөгөөд тэд хамгийн чухал нь зөв хүмүүжил, амьдралын суурь чадвартай болох явдал гэж үзжээ. Энэхүү нэгдмэл санал дээр тулгуурлан Муриель Саммерс Франклин “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” дээр тулгуурласан, Болдрижийн чанарын хэрэгсэл болон боловсролын бусад туршлага дээр суурилсан манлайллын шинэ хөтөлбөрийг сургуульд нь зориулж  боловсруулж өгөх хүсэлтийг  ФранклинКови компанид тавьснаар энэхүү хөтөлбөр эхэлсэн түүхтэй. Хэдхэн жилийн дараа А.Б.Комбс сургууль энэхүү хөтөлбөрийнхөө үр дүнд жишиг сургууль тодотголоо авч үлдсэнээр барахгүй дэлхийн тэргүүлэх гүрний шилдгийн шилдэг сургууль болсон төдийгүй, тус шагналыг хоёр удаа авсан анхны сургууль болжээ. 

 

THE LEADER IN ME ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

Нэг. THE LEADER IN ME нь хөтөлбөрөөр төдийгөөр хязгаарлагдахгүй бүхэл бүтэн үйл явц юм.
Компьютер юм уу гар утасны үйлдлийн систем шиг энэ нь бүхий л төрлийн үйл хөдлөл болон шийдвэрт нөлөөлж байдаг. Энэ нь тохирох байраа олмогцоо юмсыг илүү хялбар болгохыг зорьдог. Мэргэжлийн холбоо, олон улсын их дээд сургуулиуд болон өөр хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлдэг олон сургуулиуд The Leader in Me нь тэдэнд сургалтаа илүү чанаржуулахад тусалсан гэж хэлдэг. 

Хоёр. The Leader in Me-ийг хаана ч, юутай ч нэгтгэн хэрэгжүүлж болно.

The Leader in Me нь боловсрол, манлайллын чадвар болон соёлыг салангид зүйл гэж үзэлгүйгээр бие даасан үйл ажиллагаа хэмээн үздэг бөгөөд энэ нь нэгдмэл арга юм. Энэ гурван хэсгийн аль нэгийг сайжруулахад  дагаад бусад нь сайжирдаг. 

 

Гурав.The Leader in Me нь сурган хүмүүжүүлэгчдийг одоогийн ажлын төлөвлөгөөнөөсөө хэрэггүй зүйлсийг авч тэднийг илүү үнэ цэнэтэй, ач холбогдолтой зүйлсээр орлуулахад тусалдаг.

Маш чухал зорилтыг (МЧЗ) тодорхойлсноор сургууль өөрийн хамгийн чухал зорилгодоо анхаарлаа хандуулж хэт ачаалал, эсвэл эцэг эх, бизнес эрхлэгчид болон дүүргийн гол шаардлагыг хангадаггүй үйл ажиллагаануудад үгүй хэмээн хэлж чадна. Хичээлийн үр дүнгүй агуулга зэрэг чухал биш зүйлсэд үгүй гэж хэлснээр чухал зүйлсэд зарцуулах илүү цагтай болох юм. 

Дөрөв. The Leader in Me нь багш нарын сахилга батын асуудалд зарцуулах цагийг багасгана. 

Хөтөлбөрийн давуу талуудын нэг нь ангийн болон сургуулийн соёл дээр арван минут эсвэл бүтэн өдөр ажиллахад багш нарын сахилгын асуудал дээр ажиллах шаардлага их биш юмаа гэхэд дадлууд дээр ажилласантай ижил хэмжээнд буурдаг. Сахилга батын асуудалд бага цаг зарцуулах тусам боловсрол болон манлайллын чадваруудыг заах цаг ихэснэ гэсэн үг. 

Тав. The Leader in Me нь багшийн үр дүн, бүтээмжийг сайжруулдаг.

Багш ажилтнууд дадлуудыг хувийн амьдрал, ажил мэргэжилдээ хэрэгжүүлснээр ажлын бүтээмж эрс дээшилж энэ нь эерэг харилцаа холбоо, төлөвлөгөөтэй ажиллах, өөрийгөө болон бусдыг манайлахад хөтөлдөг. Энэхүү бүтээлч байдал нь багш нь сурагчтайгаа манлайллын үүрэг хариуцлагаа хуваалцах байдлаар илэрдэг.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын амжилт тогтмол өсөж сургууль болон сурагчдад дараах үр дүнг үзүүлж байна:

  • Сурагчдын өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвар, бүтээлч байдал, манлайлал, асуудал шийдвэрлэх, соёлын ялгааг ойлгох болон бие даан суралцах чадварыг дээшилдэг.
  • Сургуулийн соёл сайжирдаг.
  • Сахилгын зөрчил буурдаг.
  • Багш нарын ажил мэргэжлийн бахархал нэмэгддэг.
  • Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж тэдний сургуулийг үнэлэх үнэлэмж өсдөг.

“Бяцхан Манлайлагч хөтөлбөр нь боловсролын өөрчлөлтийг сургуулиас гадуур хайх биш харин ч дотроос нь ялангуяа хүүхдүүдээс өөрсдөөс нь хайх хэрэгтэй гэдгийг ойлгуулж өглөө.” 

Сэр Кен Робинсон, Боловсролын олон улсын зөвлөх