Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

2015-2016 оны хичээлийн жилийн нээлт маргааш болох гэж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш 08:30-09:00 цагт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд зочилж хичээлийн шинэ жилийн нээлтийг хийх гэж байна. Харин Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн нээлтэд оролцох аж. 

Мөн Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын нээлтэд тус тус оролцох болжээ.