Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн шилдэг аппликэйшнүүд

Зууны мэдээ
2015 оны 8 сарын 31
Зууны мэдээ

Орчин үед хүмүүсийг гар утасгүй, интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй.

Яагаад гэвэл бүх ажил, алба энэ хоёр дээр л суурилж цааш хөгжиж байна. Хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлийг судлаачид бүтээсэн ч хамгийн их эрэлттэй нь юу вэ гэж асуувал би хувьдаа аппликэйшн гэж хэлнэ. Интернэтээр дамжуулан гар утсандаа дэлхийг багтаах боломжийг энэ л зүйл  бидэнд олгож байна.Тэгвэл та манай гаригийн хамгийн шилдэг аппликэйшнүүдийг мэдэх үү?

Энэ талаар “triplepundit.com” сайтад нэгэн сонирхолтой баримтыг нийтэлжээ. Ухаалаг гар утас гэдэг хүн төрөлхтний өдөр тутмын ажил амьдралыг илүү хялбар, илүү сонирхолтой болгохын зэрэгцээ байгаль дэлхийд ч эерэг нөлөө үзүүлдэг. Энэ дундаас дэлхийн ухаалаг гар утасны байгаль орчноо хамгаалахад чиглэсэн шилдэг дөрвөн аппликэйшнийг нэрлэсэн байна. Эдгээр аппликэйшний онцлог болоод давуу талуудтай хамтдаа танилцъя.


 

1. GiveO2

Энэ бол агаарын бохирдол ихтэй өнөө цаг үед хамгийн их тохирсон аппликэйшн ч байж мэдэх юм.

Тус аппликэйшнээр дамжуулан ухаалаг утастай хэн бүхэн хаана нүүрсхүчлийн бохирдлын төвшин ямар хэмжээнд байгааг мэдэх боломжтой. Энэ аппликэйшн GPS-тэй учраас та хаана очих ёстойгоо төвөггүйхэн мэдэж чадна.

 

 

 

2. Leafully

Leafully гэдэг энэхүү аппликэйшн 2012 онд бүтээгджээ.

Үүгээр дамжуулан эрчим хүчний хэрэглээгээ автоматаар хянах, эрчим хүчний үр ашигтай зохицуулалтыг шийдэж өгсөн байна. Ингэснээр эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэх боломж бүрдэх юм.

 

 

 

3. GoodGuide

Энэ аппликэйшнээр дамжуулан та хамгийн сайхан уур амьсгалтай газар, сайн бараа бүтээгдэхүүн худалдаалж буй газруудыг олж чадна.

GoodGuide-ийн мэдээллийн сан дахь 120 мянга гаруй эрүүл хоол хүнсний талаарх мэдээллийг ч бас эндээс аваарай. Бас ан амьтныг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээхэд таны тус хаана хэрэгтэй байгааг та энэ аппликэйшнээр дамжуулан авч чадна.

 

 

 

4. PaperKarma

Энэ бол нэг ёсны цаасны хэрэглээг хэмнэсэн аппликэйшн юм.

Таны илгээмжийг эзэнд нь хүргэнэ. Та ч шуурхай хүлээн авна. Үүгээрээ зөвхөн ой модыг цаас болохоос сэргийлээд зогсохгүй бизнесмэнүүдийг нийгмийн хариуцлагад хөтөлж байгаа юм.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД

Хэд хэдэн аппликэйшнийг энд нэрлэх хэрэгтэй байх. Тухайлбал,

Татварын ерөнхий газраас цаасны хэрэглээг бууруулахын тулд цахимаар тайлан хүлээн авдаг. Энэ бас л нэг дэвшил. Цаас үрэгдэхгүй байна гэдэг бол ой үрэгдэхгүй гэсэн үг шүү дээ. Бас ухаалаг гар утсанд зориулсан монгол хэл дээрх GPS байна. Эрчим хүчний хэрэглээг хэмнээд зогсохгүй цаг завыг оновчтой тооцоход тун ч хэрэгтэй санагдлаа.

Ер нь нэг үеэ бодвол үйлчилгээний байгууллагууд ч төлбөр тооцоо, гүйлгээ шимтгэлээ өөрийн цахим хаяг, ухаалаг гар утасны аппликэйшний тусламжтайгаар хийдэг болжээ. Тухайлбал иргэд хүссэн үедээ, заавал банкинд очилгүйгээр төлбөр тооцоогоо хийж, мөнгө шилжүүлэх зэргээр банк санхүүгийн  бүхий л  үйлчилгээг  авах боломжтой аппликэйшнүүд байна.

Тэдэн дундаас “Голомт” банкны smartbank буюу гар утсанд зориулсан аппликэйшн нь цаг зав хэмнээд зогсохгүй, цаасны хэрэглээг хэмнэж хүчилтөрөгчийн банк гэгддэг ой модыг хамгаалах зорилготой юм байна. Энэ аппликэйшнийг татахдаа гар утасныхаа Playstore хэсгээс Golomtbank гээд хайхад гарч ирнэ.

 

 

Ер нь л дээрх аппликэйшнүүдийн нийтлэг давуу тал нь ашиглахад маш энгийн, бас шуурхай төдийгүй хамгийн гол нь зөв үйлдлээрээ байгаль дэлхийг хамгаалахад чиглэгдсэнээрээ адил юм.

Аппликэйшн гэдэг зүйлгүйгээр өнөөгийн дэлхий урагш нэг ч алхахгүй нь мэдээж. Тийм болохоор цаашид аппликэйшнүүд улам хөгжих нь дамжиггүй.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.