Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж буй 5,000 хүн гарын үсэг зуржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчлэн хориг тавиад байгаа билээ.

Ерөнхийлөгчийн уг хоригийг Иргэний Зориг  Ногоон намынхан хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа өнөөдөр мэдээллээ. Уг мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян хүргэсэн юм.  

Тус намынхан өнгөрөгч долоо хоногт Чингисийн талбайд  “Авлига, албан тушаалийн хэрэгтнүүдийг өршөөхийг бид эсэргүүцэж байна” уриатай иргэдээс санал авах үйл ажиллагаа хоёр өдрийн турш зохион байгуулсан байна. Арга хэмжээнийн үеэр нийт 5,000 гаруй иргэн Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж гарын үсгээ зуржээ

ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг  тодорхой бодлоготой явж, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, шударга ёсны төлөө нийгмийн баялгийг хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байгаа юм. Тиймээс УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр болсон байна.   
Өршөөл үзүүлэх хуулинд авлига, албан тушаалын хэргүүдийг чөлөөлсөн боловч үүнээс болж хохирсон иргэдийн хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь зүйд нийцэхгүй хэмээн тус намынхан үзэж байгаа аж.  

Мөн Өршөөлийн тухай хуулийг тайлбарлахдаа хэтэрхий нэг өнцгөөс барьж, шантаачлах, мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх эх үүсвэр нь болж байна гэв.