Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ДАШТ-д оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа

ikon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм.

Шигшээ багийн тамирчид маргааш ОХУ-ыг зорино.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, Монгол Улс болон Онцгой байдлын албаны нэр хүндээ өндөрт өргөж, тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсээд Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны тугийг тус холбооны удирдлага тамирчдад гардуулсан юм.
Шигшээ багийн тамирчид маргааш ОХУ-ыг зорино.

Эх сурвалж: ОБЕГ