Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльчууд “Баярлалаа Шанхай” гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японд эзлэгдсэн Шанхай хот Нацистуудын хядлагаас зугтсан олон жүүд хүмүүсийн хоргодох газар болж байв.

Шанхайн Жүүд хороололд дайны үеэр 20,000 орчим дүрвэгч амьдарч байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулж Шанхайн Жүүд хороололд хэд хэдэн арга хэмжээ зохиогдож байна. Үүнд дурсгалын музей нээх, жүүдийн алдарт Цагаан морь Кафег шинэчлэн анхны төрхөнд нь оруулах, Хятад болон олон орны жүжигчид оролцсон “Шалом Шанхай” нэртэй мюзикл тоглуулах зэрэг ажил багтаж байгаа юм.

Мөн Израйлийн гадаад хэргийн яам, Шанхай дахь Израйлийн Консул хамтран жүүд хүмүүсийн талархлыг илэрхийлсэн богино хэмжээний видео бүтээжээ. Кинонд Нобелийн шагналт Роберт Ауманн, илбэчин Хэзи Дин, ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху зэрэг алдартнууд, мөн дайны үед дүрвэж явсан хүмүүс оролцсон байна.

Киноны нэр “Баярлалаа Шанхай” бөгөөд олон мянган жүүд хүний амийг аварсан Шанхай хотынхонд талархсан утгатай.

Кино нь Хятадын онлайн ертөнцөд нэлээд өндөр хандалттай байгаа гэнэ.

Эх сурвалж: Shanghaiist