Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснууд шаардлага хангасангүй

Монголын мэдээ
2015 оны 8 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Замын цагдаагийн газраас энэ сарын 28, 29-нд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгажээ.

2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж байгаа аж. 

Шалгалтаар тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн, ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй, зогсохгүй явах хориотой тэмдэггүй, ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэцгүй,”Хүүхэд тээвэрлэж байна” гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй, олон янз бичсэн, хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. 

Тиймээс шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болжээ.

Зураг