Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томиллоо

President.mn
2015 оны 8 сарын 31
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.

Чадраагийн Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Нямдоогийн Баярмаа, Замбалын Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Мянганы Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ганболдын Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.