Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хийн хангамжийн салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 31
www.ikon.mn
Зураг зураг

Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, байгалийн хийн \метан\ хангамжийн асуудал эрчим хүчний үйл ажиллагаатай холбогдон явагдахаар болсон.

Иймээс байгалийн хийн хангамжийн салбарыг хөгжүүлэхэд ашиглагдах стандарт, норм, дүрмийг боловсруулах шаардлага тулгараад байгаа ба өндөр технологи бүхий олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр Эрчим Хүчний Яам ажиллаж байна.

Хийн аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч орны нэг болох БНСУ-ын Засгийн газрын “World Friend” хөтөлбөр, КОИКА байгууллагын дэмжлэгээр нэг жилийн хугацаатай ажиллах зөвлөх Ким Гил Чан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн дээр ирээд байгаа ажээ.Тэрбээр хийн аюулгүй ажиллагааны талаар боловсруулах баримт бичгүүдтэй танилцаж, зөвлөгөө өгөх юм байна.

Эх сурвалж: ЭХЯ