Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Засаг дарга замын ажлын явцтай танилцана

ikon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

10:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангардь ордны урдаас 10:00 цагт хөдөлнө. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд :

12:00 цагт: МҮХАҮТ, Шингэрүүлсэн Хийн Аж Ахуй Эрхлэгчидийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Улсын Филармоний зааланд:

12:00 цагт: Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ойд зориулсан "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоо 2015 оны есдүгээр сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТ-т толилуулах гэж буй нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэнэ.  

 Батлан хамгаалах яаманд 

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ахмад дайчдад төрийн дээд одон медаль гардуулна.