Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бангкокын дэлбэрэлтийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тайландын цагдаа Туркийн иргэний паспорттай гадаадын иргэнийг баривчилсан нь Бангкок хотод 20 хүний амийг авсан дэлбэрэлтийн үйлдэгч байж болзошгүй байна.

Туркийн иргэн энэ хэрэгт холбоотой байх магадлал бий. Учир нь долоодугаар сард Хятадаас дүрвэж ирсэн Уйгур иргэдийг Тайландын тал Хятадад хүлээлгэж өгсөн явдалд Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлыг хүргэсэн юм.

Өчигдөр өглөө Бангкокийн зүүн хэсэг дэх Нонг Жок дүүргийн нэгэн түрээсийн байранд тусгай хүчнийхэн нэвтрэхэд сэжигтэй этгээд, тэсрэх бөмбөг хийдэг материалуудын хамт олзлогджээ. Сэжигтэй этгээдийн паспорт дээр түүнийг 28 настай Адем Карадаг гэж байсан гэнэ.

Түрээсийн байранд Эраваны дэлбэрэлтэд ашигласантай ижил төрлийн тэсрэх бодисууд байжээ.

Цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ “баривчлагдсан хүн бидний хайж байсан хүнтэй адилхан байгаа” гэжээ.

Гэхдээ хяналтын камерт бичигдсэн этгээд мөн эсэхийг хэлэхэд эрт байгаа гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар өнгөрсөн сард 100 орчим Уйгур дүрвэгчийг Хятадад буцааж өгсөн явдал нь Уйгурууд болон тэдэнтэй нэг угсаатай, нэг шашинтай Туркуудэд Бангкокоос өш хонзонгоо авах сэдэл болсон байж магадгүй юм.

 

Эх сурвалж: Shanghaiist