Нударган гол нь тахир голоос ремень болон гинжээр эргэлт авна. Нударган гол дээр суурилсан товруу нь оруулах болон гаргах клапангуудын нээлт болон хаалтыг тохируулдаг.
Хөдөлгүүрийн оруулах болон гаргах клапанг тус тусд нь хуваарилах нудраган голоор онгойлгодог механизм юм. Хоёр хуваарилах нудраган гол хэрэглэснээр нэг хуваарилах гол дээр ирэх клапангийн буцаах пүршний үйлчиллийг багасагасан.
Мөн хос хуваарилах голын нудрага нь шууд клапангийн толгой дээр дарж нээдэг болсноор хөдөлгүүрийн эргэлт ба хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Гэхдээ клапангийн зайг өөрчлөх зорилгоор дохиурыг хэрэглэх болсон, энэ нь SOHC хөдөлгүүрийн дохиураас өөр бүтэцтэй буюу далавч хэлбэртэй аж.
Зах зээлд байгаа хөдөлгүүрүүдийг авч үзвэл ихэнхдээ дохиур хэрэглэхгүйгээр шууд түлхэлттэй хэлбэр нь өргөн тархсан байна. Хөдөлгүүрийн дээд анги болох гавлын хэлбэр хэмжээ, шатах хөндийн хэсгүүдийг хийхэд хялбар болсон боловч DOHC хөдөлгүүрийг хийхэд орох деталиуд нэмэгдэх, дээд гавлын хэмжээ томорч өртөг өсөх зэрэг таагүй үр дүн бас байсан байна.
Цилиндрийн гавлын дээр байрлах нэг хуваарилах голоор оруулах болон гаргах клапангуудыг нээж хаадаг механизм бөгөөд DOHC хөдөлгүүр гарахаас өмнө OHC гэж байгаад дараа нь ялгах үүднээс S үсэг нэмж SOHC гэж нэрлэх болсон байна. Мөн клапанг шууд дарж нээдэг хувилбар байдаг. Өмнөх үеийн OHV хөдөлгүүрийг бодвол хуваарилах нудраган гол нь гавлын дээр байрладаг болсон нь хажуу доод байрлалтай нудраган голоос дамжуулах цөн буюу хөдөлгөөн дамжуулах саваа хэлбэрийн ган шилбийг халсан байна. Орчин үед ихэвчлэн хэт бага ангиллын жижиг автомашины хөдөлгүүрт энэ механизмыг ашигладаг юм байна.
SOHC ба DOHC механизмыг бодвол хуваарилах гол нь хөдөлгүүрийн хажуу доод бөөрөнд байрлаж тахир голоос араагаар эргэлт авч хөдөлгөөнийг цөн буюу шилбээр дамжуулан дохиуруудыг хөдөлгөж дохиур нь клапанг дарж онгойлох зарчмаар ажилладаг. Мөн энэ зарчмын дутагдал болох дохиурыг түлхэх цөнг хэрэглэхгүй байх зорилгоор хуваарилах нудраган голыг дээшлүүлж яг цилиндрийн дээр биш хажуу дээд талд байрлалтаар хийж өгсөн байдаг. Ингэснээр DOHC хөдөлгүүрийн адил очлуурыг цилиндрийн эгц дээрээс нь хийх боломжтой болсон байна. Үүнийг зарим тохиолдолд SOHC хөдөлгүүртэй андуурах явдал байдаг. Ийм байрлалатай OHV хөдөлгүүрийг “high camshaft” хөдөлгүүр гэж нэрлэх ч тохиолдол бий.