Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Нацистуудын галт тэрэг мөн гэдэгт 99 хувь итгэлтэй байна"

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Польшийн Соёлын дэд сайд Пётр Жуковски өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдлээ.

Тэр радарын зургийг энэ үеэр үзүүлж, үнэхээр зураг дээр хуяглагдсан галт тэрэг, зэвсэг техник байгааг харуулжээ.

Сайд “энэ хэрвээ мөн бол Титаникийг илрүүлсэнтэй дүйцэх олон улсын ач холбогдолтой олдвор болно” гэлээ.

Энэ сарын эхээр Польшийн хоёр иргэн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр сураггүй болсон гэгддэг Нацистуудын алт ачсан галт тэрэгний байрлалыг олсноо зарласан юм.

Уг галт тэрэг нь Польшийн баруун өмнөд хэсэгт Чехийн хилийн ойролцоо, Валбрзих хотоос холгүй нууц хонгилд байгаа гэнэ.

Түүхэнд дурдсанаар Улаан Арми Вроцлав хотод орж ирэх үед Нацистууд алт, эрдэнэс ачсан галт тэргийг баруун өмнө зүгт илгээсэн бөгөөд харин дараа нь хаа хүрсэн нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон гэдэг.

 

 

Уг галт тэргэнд 300 тонн алт, үнэт эдлэл, зэр зэвсэг, урлагийн бүтээлүүд байж болзошгүй гэжээ.

Галт тэрэгний байрлалыг илрүүлсэн иргэд болох Пол, Герман нар хэрвээ үнэт зүйлс олдвол хууль ёсоор 10 хувийг нь шагнал болгон авах гэнэ.

Жуковски сайд одоогоор хүмүүсийг энэ газар руу очихгүй байхыг анхааруулжээ. Учир нь 100 метр урт энэ галт тэргийг тэсрэх бодисоор хамгаалсан байж болзошгүй. Мөн урт удаан хадгалагдсан тул их хэмжээний метан хийгээр дүүрсэн байж магадгүйг анхааруулжээ.

Мэргэжлийн хүмүүс түүнийг аюулгүй болгосны дараа түүхэн нууц дэлгэгдэх юм.

 

Эх сурвалж: The Guardian