Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварт бус өвчлөлийн голлох шалтгаанд тамхи багтдаг

ikon.mn
2015 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Тамхины хор уршгийн талаар мэдээллэхгүй байхын аргагүй юм. Учир нь таны татсан тамхины утаа бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд байгаа шүү дээ. Тийм ч учраас таны болоод бусдын амьдрах эрхийн төлөө ийнхүү тэмцэж байгааг онцлон хэлье.

2005 онд 35 сая хүн буюу дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин эзэлж байсан.

Өнөөдрийн ярих сэдэв бол халдварт бус өвчний тухай.

Амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг халдварт бус өвчин /зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг бөглөрөлт өвчин/ гэж нэрлэдэг юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2005 онд 35 сая хүн буюу дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин эзэлж байсан бөгөөд ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт болон хоол тэжээлийн дутлаас шалтгаалсан нас баралтаас хоёр дахин их байжээ. Харин манай улсад энэ тоо 2009 оны байдлаар 10 дахин их байна.

Эрүүл мэндийн үзүүлэлтийн статистик мэдээгээр Монгол хүний нас баралтын эхний таван шалтгааны хамгийн,

  1. Зүрх судасны тогтолцооны өвчин,
  2. Хорт хавдар,
  3. Осол гэмтэл,
  4. Хордлого, хоол шингээх тогтолцооны өвчин,
  5. Амьсгалын тогтолцооны өвчнүүд жагсаж байна.

Монгол хүн тутмын нэгд /26.4 хувь/, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэгд /53.8 хувь/ халдварт бус өвчний гурваас дээш эрсдэл хавсран тохиолдож байгаа буюу өвчлөх өндөр эрсдэлтэй байна. 

Харин дээрх өвчнүүдийг буй болоход тамхины нөлөө их байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж: НЭМХ