Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХАА-н бирж нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 28
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх  удаагийн арилжаагаар 14402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27,447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1477.4 тонн хонины завод ноос 1.8 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 1,576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус зарагдаж, нийт 1 их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. 

ХАА-н бирж дээр одоогийн байдлаар есөн төрлийн ноолуур, тэмээний ноос найм , хонины ноос зургаа, тосны ургамал хоёр , ямааны завод ноос хоёр , тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг, мал нэг , түүнчлэн хүнсний буудай хоёр төрлөөр тус тус арилжигдаж байна.

Эх сурвалж: ХХААЯ