Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын тамирчид ДАШТ-д оролцоно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Онцгой Байдлын Ерөнхий Газрын гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа оролцохоор эх орноосоо мордлоо.

Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 09-р сарын 10-ны өдрийг дуустал олон төрөлд зохиогдох юм байна.

2013, 2014 онуудад зохион байгуулагдсан ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож хоёр төрөлд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.