Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бадарчийн Жаргалмаа телевиздээ эргэн ирлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Ийгл" ТВ-ийн хөтлөгч Б.Жаргалмаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тархины хавдартай болох нь тогтоогдсон билээ. Хэдийгээр хавдар нь хоргүй болохыг шинжилгээгээр тогтоосон ч нарийн төвөгтэй мэс заслыг яаралтай хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон учраас Тайланд улсыг зорьсон юм.

Тэгвэл сэтгүүлч Б.Жаргалмаа мэс заслаа амжилттай хийлгээд иржээ. Тэрбээр өнөөдөр “Ийгл" ТВ-ийнхээ "Зочны цаг" нэвтрүүлэгт оролцож, тусалж дэмжсэн бүх хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийллээ. 

Тэрбээр ирэх 10 дугаар сараас ажилдаа орж, телевизийнхээ эфирээр үзэгч олонтойгоо уулзах нь.