Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Болдрижийн чанарыг дээшлүүлэх хөтөлбөр

ikon.mn
2015 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

-Baldrige performance excellence program-

Болдрижийн чанарыг сайжруулах хөтөлбөр гэж юу вэ?

1980-аад оны дунд үеэс Америкийн хувийн секторын болон төрийн удирдагчид хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн зах зээл дээр Америкийн өрсөлдөх чадварыг бууруулахгүйн тулд чанарын шинэчлэл хийх шаардлага байгааг олж харж байсан боловч тэдний ихэнх нь хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байжээ.

1987 онд Малколм Болдрижийн ахалсан Америкийн худалдааны департментийн агентлаг болох Үндэсний стандарт, технологийн институт нь Малколм Болдрижийн Үндэсний Чанарын Шагнал (Malcolm Baldrige National Quality Award) –ыг олгохыг санаачилж, шагналын үнэлгээний шалгууруудыг тодорхойлжээ. 

Энэ шагналд нэрээ дэвшүүлэгч нь шагналын шалгуур асуултуудад хариулж бичих бөгөөд ийнхүү хариулж бичих явцдаа байгууллага нь өөрийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгч цаашид сайжруулах стратегийг системтэйгээр тодорхойлж чаддаг байна. Болдрижийн шалгуур нь үзүүлэлт хоорондын уялдаа холбоо, нарийн заагийг маш нарийн сайн гаргаж өгсөнөөрөө  Америкийн байгууллагуудыг дэлхийн хэмжээний чанарыг бүтээхэд удирдамж болохуйц стандарт болж чаджээ.

Болдрижийн чанарын хөтөлбөр нь дараах үйл ажиллагааг явуулдаг

  • Чанарыг сайжруулахын ач холбогдлыг гаргаж ирэх
     
  • Байгууллагыг үнэлэх үнэлгээний шалгуурууд болон хэрэгслүүдийг тодорхойлох
     
  • Бизнес, боловсрол, эрүүл мэнд, засгийн газар болон ашгийн төлөө бус байгууллагуудын удирдлагуудад сургалт зохион байгуулах
     
  • Ерөнхийлөгчийн шагнал болох Үндэсний чанарын шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч шилдэг байгууллагуудыг шалгаруулах, үүгээрээ дамжуулан үндэсний хэмжээнд чанарын сайжруулалтаараа үлгэр жишээ болгох модел байгууллагуудыг тодорхойлох

Болдрижийн үнэлгээний шалгуур

Болдриж нь бизнес, боловсрол, эрүүл мэнд, засгийн газар, ашгийн бус гэх мэт хэд хэдэн салбаруудад тусгайлан зориулан чанарын үнэлгээний шалгууруудыг боловсруулсан бөгөөд уг шалгуур үзүүлэлтүүд нь байгууллагын хэмжээ, соёл гэх мэт  онцлогоос үл хамааран ямар ч байгууллага авч ашиглах боломжтой юм. 

Болдриж нь байгууллагын үйл ажиллагааг үнэлэхдээ менежментийг дараах хүрээгээр авч үздэг ба тэдгээрийн хоорондын хамаарал ба заагийг гаргах зорилготой байдаг. Улмаар энэ нь байгууллага өөрийнхөө үйл ажиллагааг үнэлэх цогц системлэг арга зүй болж чаддаг байна. 

1. Манлайлал

2. Стратеги төлөвлөлт

3. Үйлчлүүлэгч

4. Хэмжилт, дүн шинжилгээ ба мэдлэгийн менежмент

5. Ажиллагсад

6. Үйл ажиллагаа

Болдрижийн үнэлгээний шалгуурт тусгагддаг менежментийн хүрээнүүд:

 

Болдрижийн үнэлгээний шалгууруудаар өөрийгөө үнэлснээр бий болох давуу:

 

Үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх буюу гүйцэтгэлийг сайжруулах 

Болдрижийн шалгуурууд нь ямар ч байгууллагын онцлогт тохирох бөгөөд одоогийн үйл ажиллагааны чанарын түвшинг үнэлэх, сайжруулалт болон инновацийг хаана хийвэл хамгийн үр дүнтэй байгааг илрүүлэхэд тусална. 

Америкийн олон салбарын олон байгууллагууд (бизнесийн байгууллагуудаас: Boeing Aerospace Support, The Ritz-Carlton Hotel Company, Caterpillar Financial, боловсролын салбараас:  Univeristy of Wisconsin, Kenneth W. Monfort College of Business, Richland College  гэх мэт) эдгээр шалгууруудыг өөрийн үнэлгээндээ хэрэглэдэг бөгөөд шалгууруудыг бүрэн хангасан гэж үзсэн нэг нь Болдрижийн Үндэсний Чанарын Шагналд нэрээ дэвшүүлдэг байна. Уг шагналыг зөвхөн Америкт олгоод зогсохгүй бусад улс орнуудад уг шалгуураар байгууллагуудад үнэлгээ хийж шагнал олгодог явдал гарч ирсэн.

Үүнээс дурдвал: 

  • Латин Америкийн чанарын институт (Latin American Quality Institute)
  • Энэтхэгийн чанарын институт (Indian institute of Quality)
  • Европын чанарын шагнал ( European Quality Award) 
  • Британы чанарын шагнал ( British Quality Award)
  • Канадын чанарын шагнал ( Canadian Quality Award)
  • Японы Дэмингийн шагнал ( Deming Prize of Japan)

Болдрижийн чанарын шалгууруудыг амжилттай хангаснаар байгууллага дараах маягаар хөгжинө гэж тодорхойлдог. 

 

Болдрижийн үнэлгээний шалгуурууд ба боловсрол

Болдрижийн үнэлгээний шалгуурыг Америкийн их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагаандаа өргөнөөр авч ашигладгаас гадна боловсролын үнэлгээ хийдэг газрууд болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн үнэлгээний шалгуурыг тогтоохдоо ашигладаг байна. 

ХИС-ийн Бизнесийн сургуулийн магадлан итгэмжлүүлэхээр өргөдлөө өгөөд байгаа Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) нь магадлан итгэмжлэлийн шалгууруудаа Болдрижийн чанарын үнэлгээний шалгуурт суурилан боловсруулсан байна. ACBSP ба Болдрижийн шалгуурууд нь боловсролын байгууллагуудыг тодорхой үзүүлэлтийн дагуу хооронд нь харьцуулах биш өөрийн тодорхойлсон зорилго, үнэ цэнэ дээр тулгуурлан хөгжиж чадах байдлыг үнэлдэгээрээ онцлогтой юм. 

Болдрижийн шалгуурууд нь тасралтгүй хөгжлийг чухалдаг бол ACBSP мөн тухайн боловсролын байгууллага тасралтгүй хөгжих механизмтай байна уу үгүй уу гэдгийг олж харахыг хичээдэг. ACBSP нь Болдрижид суурилсан шалгуураар магадлан итгэмжилдэг гэдгээрээ ихээхэн бахархдаг бөгөөд ACBSP-ээр магадлан итгэмжлүүлсэн сургуулиуд мөн Болдрижийн шалгуурыг хангасан гэдэг утгаараа тухайн сургуулийг олон улсын тавцан шууд хүлээн зөвшөөрөх үндэс болдог байна. 

Болдрижийн чанарын шалгуур нөхцөлүүд 2013-2014

Болдрижийн шалгуур нөхцөлүүд нь он оноор шинэчлэгдэн тусгайлсан салбар бүрээр боловсруулагддаг бөгөөд бүрэн эхээрээ долоон хэсгээс бүрддэг. Дор 2013-2014 оны шалгуур нөхцөлүүдээс жишээ болгон 2 хэсгийн шалгууруудыг товчхон оруулав. Бүрэн шалгуурууд болон үнэлгээний аргачлалыг дэлгэрэнгүйгээр http://www.nist.gov/baldrige/ хаягаар орж төлбөртэйгээр харж болно. 

Хэсэг 2: Стратеги төлөвлөлт

      Үзүүлэлт 2: Байгууллагын стратегийн нөхцөл байдал ямар байна вэ?  /Энэ хэсэгт та өөрийн байгууллагын хувьд өрсөлдөөний орчин, стратегийн давуу талууд болон сул талууд, гүйцэтгэлийг сайжруулах ямар систем танай байгууллагад ажиллаж байгаа талаар дүрсэлнэ үү/

А. Өрсөлдөөний орчин

1. Өрсөлдөөнд эзэлж байгаа байр суурь. Зах зээлд танай байгууллагын эзэлж буй хэмжээ болон өсөлт ямар байна вэ? Өрсөлдөгчдийнхөө тоо болоод шинж чанарыг тодорхойлно уу. 

2. Өрсөлдөөн ба өөрчлөлт. Ямар гол түлхүүр өөрчлөлтүүд танай байгууллагын өрсөлдөөнд эзлэх байр суурьт нөлөөлж байна вэ?  Инноваци болон хамтын ажиллагааг бий болгоход дэмжлэг үзүүлэх өөрчлөлт байна 

3. Зэрэгцүүлэгдэх мэдээлэл. Боловсролын салбарын хүрээнд өрсөлдөгчдийн болон зах зээлийн ямар зэрэгцүүлэгдэх мэдээллийн эх сурвалж ашиглахад боломжтой байна вэ? Боловсролын салбараас гадна зэрэгцүүлэгдэх мэдээллийн ямар эх сурвалж байна вэ? Эдгээр мэдээллийг ашиглахад ямар хүндрэлүүд байна вэ?

Б. Стратегийн нөхцөл байдал

Боловролын хөтөлбөр ба үйлчилгээ, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага болон ажиллах хүчний хүрээнд танай байгууллагын гол страрегийн сул болон давуу талууд юу байна вэ?

В. Гүйцэтгэлийг сайжруулах систем

Танай байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах системийн хувьд хамгийн чухал элемент юу вэ? Жишээ нь үнэлгээний процесс ба байгууллагын голлох төсөл, үйл ажиллагааны сайжруулалт.

Хэсэг 3: Үйлчүүлэгч

Үзүүлэлт 2. Оюутнууд ба бусад үйчлүүлэгчдийн хэрэгцээ шаарлагад ямар хариу үйлдэл үзүүлдэг болон тэдэнтэй ямар харилцаа холбоо тогтоодог вэ?

А. Санал болгож буй хөтөлбөр, үйлчилгээ ба оюутан ба үйчлүүлэгчдийг дэмжих 

1. Санал болгож буй хөтөлбөр ба үйлчилгээ. Оюутан ба бусад үйлчлүүлэгч, санал болгож буй боловсролын хөтөлбөр ба үйлчилгээний зах зээлийн шаардлагыг танай байгууллага яаж тодорхойлдог вэ? Оюутан болон бусад үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцэх болон түүнээс давсан хөтөлбөр ба үйлчилгээг хэрхэн тодорхойлох болон түүнд нийцүүлэхийн төлөө ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Шинэ зах зээлд нэвтрэх, шинээр оюутнуудыг татах, ажиллагаа явуулдаг вэ?

2.  Оюутан ба бусад үйлчлүүлэгчдийг дэмжих. Оюутнуудыг мэдээлэл олж авах ямар боломжоор хангадаг вэ? Хөтөлбөр үйлчилгээг чанартай сонсдог вэ? Тэдэнтэй харилцдаг хамгийн гол механизм юу вэ? Тэдний шаардлагыг хэрхэн тодорхойлдог вэ? Эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх ямар процесс танай байгууллагад явагддаг вэ?

Б. Оюутан ба бусад үйлчлүүлэгчидтэй үүсгэсэн харилцаа холбоо

1. Харилцаа холбооны менежмент. Оюутнууд болон бусад үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа холбоогоо хэрхэн тогтоож, удирдаж дэмждэг вэ? Оюутнуудыг олж авах, зах зээлд хувь эзлэх, оюутнуудыг тогтоох, тэдний шаардлагад нийцэх болон давуулах, тэдэнтэй харилцах харилцаагаа нэмэгдүүлэхийн тулд ямар харилцаа холбооны хэлбэрийг тус тус ашигладаг вэ? Тэдэнтэй байгуулсан харилцаа холбоог ямар мэдээллийг хэрэгслийг ашиглан удирддаг вэ? 

2. Гомдлын менежмент. Оюутнууд болон бусад үйлчлүүлэгчдийн группуудын гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Гомпол хурдан шуурхай, үр ашигтайгаар шийдэгдсэн гэдгийг хэрхэн тодорхойлдог вэ? Байгууллагад гомдол гаргасан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, оролцоо, итгэлтэй байдлыг нэмэгдүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Бид хаанаас эхлэх вэ?

  • Болдрижийн үнэлгээний шалгууруудтай танилцах
     
  • Болдрижийн үнэлгээний шалгуурын дагуу өөрсдийн үйл ажиллагаагаа үнэлж дүгнэх
     
  • Болдрижийн үнэлгээний шалгуурыг хангахгүй байгаа зүйлсийг тодорхойлох, хэрхэн хангах талаар санал дэвшүүлж ажил өрнүүлэх
     
  • Болдрижийн үнэлгээний шалгуурыг өөрсдийн үйл ажиллагааны бүх шатанд нэвтрүүлэх
     
  • Болдрижийн шагнал авсан сургуулиудын шагналд илгээсэн өөрийн үнэлгээний тайлантай танилцаж үлгэр жишээ авах
     
  • Болдрижийн шалгуурт суурилсан магадлан итгэмжлэлийн байгууллагаар өөрсдийн үйл ажиллагааг үнэлүүлэх, магадлан итгэмжлүүлэх

    Ашигласан интернэт линкүүд:

  • http://www.nist.gov/baldrige/

  • http://www.acbsp.org/p/cm/ld/fid=179

  • http://www.baldrige.nist.gov/PDF_files/UWStout_Application_Summary.pdf

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Санхүүгийн менежментийн тэнхимийн багш М.Мөнхтуяа