Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хот бүтэн өдөр машингүй байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Парис хот есдүгээр сарын 27-нд “Une Journée Sans Voiture” буюу автомашингүй нэг өдрийг түүхэндээ анх удаа зохион байгуулах гэж байна.

Зөвхөн эмнэлгийн, тусгай албаны цөөн машин явж, бусад бүх моторт тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй.

Хотын дарга Анна Идалго “Парис нэг өдөр бүрэн өөрчлөгдөнө. Парисчууд болон жуулчдад дуу чимээгүй, бохирдолгүй, стрессгүй хотыг үзэх боломж гарна” гэжээ.

Автомашингүй бүсэд хотын төвийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11 дүгээр дүүргүүд, Элисейн өргөн чөлөө, Сталинградын талбай, Бастиллийн талбай, Эйффелийн цамхаг, Булонь зэрэг газрууд багтах гэнэ.

Үүнийг ирэх 11 дүгээр сард Парист болох НҮБ-ын цаг уурын чуулга уулзалтыг угтан зохион байгуулж байна.

Францын Сенатын саяхны тайланд агаарын бохирдлоос үүдэлтэй тус улсын зардал жилд 100 тэрбум евро хүрч байгаа гэжээ.

Ер нь Парис болон бусад том хотуудад замын түгжрэл том асуудал үүсгэж байгааг үүнд нэмж хэлэх хэрэгтэй.

FastCompany-гийн судалгаагаар Лондон хотын замын хөдөлгөөний хурд морин тэрэгнийхээс удаан байдаг бол Англи жолооч нар амьдралынхаа 106 өдөртэй тэнцэх хугацааг зогсоол хайхад зарцуулдаг гэжээ. Мөн Лос Анжелес хотын зорчигчид жилд 90 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна.

 

Эх сурвалж: Forbes