Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ-г Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгчээ

WWW.GAULI.MN
2015 оны 8 сарын 28
Gauli
Зураг зураг
Рио Тинто

Шинэчилсэн ТЭЗҮ-г “Оюу Толгойн Далд Уурхайн Хөгжүүлэлт ба Санхүүжилтийн Төлөвлөгөө”-ний хамт Монголын Ашигт Малтмалын газарт хүрээлгэн өгчээ.

Өмнө нь ТЭЗҮ-ийг гуравдугаар сард Ашигт Малтмалын газарт өгч батлуулсан бөгөөд тавдугаар сард хийсэн далд уурхайн гэрээтэй холбоотойгоор ТЭЗҮ-д холбогдох засвар хийх шаардлага үүссэн юм. Тэгвэл далд уурхайг хөгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийх санхүүжилтийг компаниас батлаад байна. Энэхүү санхүүжилт нь 2016 оны эхэн үед бэлэн болно гэж төлөвлөж буй далд уурхайн санхүүжилт хүртэлх зардлыг хамрах юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг мэдээлэл цацагдсанаар хувьцааны ханш 4.9 хувиар өсч 3 ам.долларт хүрлээ.