Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчийн дүрэмт хувцасны бодит үнэ 35,000-55,000 төгрөг гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оёдлын “Батзүү” компанийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг өнөөдөр сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэхүү хэвлэлийн бага хурлыг олон эцэг эхчүүдийн хүсэлтээр хийж байгаа бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны үнийн бодит мэдээллийг хүргэх болно” гэсэн юм.

Сурагчийн дүрэмт хувцас хэзээ ч гадуур зарж байгаа шиг 100,000 төгрөгөөс дээш үнээр худалдагдахгүй.

Түүний хэлж байгаагаар зарим оёдлын үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцасыг хэт өндөр үнэтэй зарахын зэрэгцээ хонины цэвэр ноосыг боловсруулж Монголд үйлдвэрлэсэн даавуугаар хийсэн гэж иргэдийг хуурч байгаа аж. Гэвч манай улсад давууны үйлдвэр ганц ч байхгүй гэж мэдэгдлээ.

Харин “Батзүү” компанийн хувьд сурагчийн дүрэмт хувцасыг БНХАУ-ын сайн чанарын даавуугаар оёж, 35,000-55,000 төгрөгөөр худалдаалдаг байна. Энэ үнэ бол жинхэнэ бодит үнэ бөгөөд дүрэмт хувцас хэзээ ч гадуур зарж байгаа шиг 100,000 төгрөгөөс дээш үнээр худалдагдахгүй гэлээ.

Мөн Ж.Оюунчимэг захирал хэлэхдээ “Гадуур манай компанийн дүрэмт хувцасыг дуурайлгаж хийгээд борлуулж байгаа маш олон газар байна. Тиймээс эцэг эхчүүд дүрэмт хувцас худалдан авахдаа товчин дээр нь “Батзүү” гэсэн нэр байгаа эсэхийг нь сайн шалгаж аваарай” гэсэн юм. 


“Батзүү” компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас: /Гурван өнгөний сонголттой/

  • Бага ангийн эмэгтэй - 35,000 төгрөг
  • Бага ангийн эрэгтэй - 38,000 төгрөг
  • Дунд анги - 55,000 төгрөг /эрэгтэй, эмэгтэй/
  • Ахлах анги - 55,000 төгрөг /эрэгтэй, эмэгтэй/

Борлуулах цэгүүд:

  • Тусгаар тогтнолын ордон /таван давхарт/,
  • "Дүнжингарав" худалдааны төв /309 тоот/,
  • 3, 4 дүгээр хороолол "Корал" төв /гурван давхарт/,
  • "Хархорин" зах /188 лангуу/,

Орон нутаг:

  • Дархан-Уул аймаг
  • Орхон аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Замын-Үүд