Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Соло Концертын Үдэш" сонгодог хөгжмийн тоглолт болно

ikon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN

Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко нь Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 ойд зориулсан өөрийн шилдэг уран бүтээлээс бүрдсэн "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хөгжмийн шилдэг тоглолтоо тун удахгуй 2015 оны есдүгээр сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТеатр-т тоглох гэж байна. 

Төгөлдөр хуурч Вадим Холоденко нь хуучнаар ЗХУ-ын Украйн улсаас гаралтай бөгөөд тэрээр одоо АНУ-ын Даллас хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа билээ. Тэрээр 6 настайгаасаа анх төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж улмаар 9 настайгаасаа Симфони найрал хөгжимтэй (Оркестр) гоцлол (Соло) концертоо тавьж анхны гараагаа эхэлсэн гэдэг.

Өнөөг хүртэл Вадим томоохон аялан тоглолтуудаа дэлхийн алдартай түүхэн театр, концертын танхимуудад олон нэртэй удирдаач, симфони оркестр, уран бүтээлч нартай хамтран уран бүтээлээ үзэгч шүтэн бишрэгч нартаа зориулан тоглож ирсэн юм.

 

 

Тэрээр дэлхийн урдаа барьдаг Оросын алдарт П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторит нэрт төгөлдөр хуурч, урлаг судлаач Оросын АЖ проф. Веры Горностаевой дээр сурч төгсөөд улмаар тус сургуульдаа хүндэт багш болсон юм. Вадим суралцаж байх хугацаандаа дэлхийн олон томоохон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан тэмцээнд Гранпри, Тэргүүн, Дэд байруудыг хүртэж байсны дундаас хамгийн сүүлд 2013 онд АНУ-ын мэргэжлийн төгөлдөр хуурчдын номер #1 бичигддэг Домогт төгөлдөр хуурч Ван Клиберны нэрэмжит олон улсын уралдааны 1-р байр Алтан Медалийг хүртэн АНУ-д рейтингээрээ номер #1 бичигдэж 4 жилийн хугацаанд дэлхийн томоохон орнуудад тоглох 100 гаруй аялан тоглолт, олон СД, Леиблүүдээр бичүүлэх эрх, хамтран ажиллах төслүүдээр шагнагдсан шилдэг залуу төгөлдөр хуурч юм.

Манай удахгүй болох тоглолтийн билет маань 50,000төгрөг /Бэльтаж/ 75,000төгрөг, 100,000төгрөг /Партер, Лож/ үнэтэйгээр HiFi болон Orange records-н төвийн салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд тусгайлсан зориулагдсан 100$ үнэтэй VIP 100-н үзэгчдээ зориулсан билет-ээ наймдугаар сарынн 27-ноос эхэлж 89892277, 98892277 утсан дээрээс захиалга авч мөн www.granat.mn сайтаар захиалга авч албан байгуулга, хамт олны тустай захиалгаар хүргэж өгч байна.

Энэхүү 100-хан VIP тусгайлсан билет нь тоглолтын дараа тусгайлан бэлдсэн Вадим Холоденко-д зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох эрхтэй бөгөөд, түүнтэй нэгэн үдшийг хамт өнгөрүүлж зургаа татуулж танилцах завшаан болох юм. /Байршил: ТУУШИН Зочид Буудлын 1 давхарт 976 Art Gallery-д/

Манай тоглолтын хөтөлбөрт:

1. Игор Стравинский - Петрушка балетын 3 үзэгдэл хөгжмүүдээс. (Төгөлдөр хуурын найруулгаар)
2. П.И.Чайковский/М.Плетнёв - Цөмөөхөй балетын концертны цуврал хөгжмүүдээс. (Төгөлдөр хуурын найруулгаар)
3. П.И.Чайковский - Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжимд зориулсан Алдарт 1-р концерт. (Бүтэн 3-н ангит) 
гэсэн Оросын алдартай хөгжмийн зохиолчдын олонд танигдсан томоохон хөгжмийн бүтээлүүдүүс тоглогдох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү: