Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

ikon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр Диспетчирийн Үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК Багануур Пауэр ХХК-уудын хооронд байгуулж, гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой найдвартай ажиллагаа болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах мөн импортын цахилгаан эрчим хүчийг хаах зорилгоор Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станц барихаар төлөвлөсөн. 

Багануурын цахилгаан станц нь 700 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайд Багануурт байрлана. 

Цахилгаан станцын чадлыг сонгох нэг үндэслэл нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлтийн таац юм. 

Цахилгаан станцын чадлыг сонгох нэг үндэслэл нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлтийн таац юм. Монгол улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний таацын шинжилгээгээр Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа төдийгүй эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллагаа талаасаа ч төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлага тавигдаж байна.

Багануур-Чойрын районд Сайншандад аж үйлдвэрийн парк барихаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ паркад 230 МВт чадал шаардагдахаар байгаа. Эх үүсвэрийн үйлдвэрлэл, хэрэглээтэй баланслуулж үзэхэд 2019 оноос эхлээд 242 МВт, 2022 оноос эхлээд 660 МВт-ын эх үүсвэрийн дутагдалд орохоор харагдаж байна. Иймд Багануурын ЦС-ын хүчин чадлыг 2019 он гэхэд 700 МВт чадалтайгаар барихаар төлөвлөсөн. 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 тоот тогтоолоор Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтанд Багануурын цахилгаан станцыг Барих-ашиглах- шилжүүлэх нөхцөлөөр барихаар оруулсан ба Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгээс Уралдаант шалгаруулалтыг зарлан Хятадын Цөмийн Эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилгын компани давуу эрхтэй оролцогчоор шалгаран түүний төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан Багануур Пауэр ХХК-тай концессийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 1-нд хийсэн юм.

Багануурын цахилгаан станцын барих өртөг нь 1 тэрбум орчим ам.доллар байна. Өнөөдөр гарын үсэг зурсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар Монгол Улсын Засгийн газар Багануурын ЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь 7 центээр бүрэн хэмжээгээр худалдаж авах бөгөөд 25 жилийн дараа энэ станц Монгол Улсын Засгийн газарт шилжиж ирнэ. 
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар байлцлаа.

Эх сурвалж: Эрчим Хүчний яам