Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортолно

Х.Сайхан
2015 оны 8 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг
Copyright © http://www.geourdu.co

Тариалангийн бүс нутгийг хамарсан ган болсны улмаас энэ жил манай улс ургац алдахад хүрээд байгаа билээ. 

Тариаланчид ургацынхаа 70 хувийг алдсан гэж байгаа бол салбарын яамны зүгээс 30 хувийн алдагдал л хүлээх байх хэмээн ялгаатай мэдээлэл өгч байсан.  

Тэгвэл энэ жил манай улс дотоодын хэрэгцээнийхээ 30 орчим хувийг импортлох болжээ. Улсын байнгын онцгой комиссын хуралдаанаас ОХУ-аас улаан буудай 100 мянган тонныг импортлох шийдвэр гаргасан байна. 

Ургац алдалтын хэмжээ ч тодорхой болжээ. Энэ жил манай улс төлөвлөсөн улаанбуудайнхаа 53 хувийг хурааж авах төлөвтэй байгаа аж. 

Зураг