Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Халиуна: Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин дутагдаж байна

ikon.mn
2015 оны 8 сарын 28
www.ikon.mn
Зураг зураг

Төрийн албанаас үүдэлтэй хэрэг, маргаан захиргааны хэргийн шүүхэд нэлээдгүй ачаалал үүсгэдэг. Энэ нь чухам ямар учир шалтгааны улмаас олширч, хэрхэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлт ямар түвшинд байгаа талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунатай ярилцлаа.

-Төрийн албан хаагчидтай холбоотой хэрэг өмнөх жилтэйхарьцуулахад хэр өөрчлөгдсөн бэ?

-Захиргааны хэргийн дагнасан шүүхээр хамгийн их шийдвэрлэгддэг газрын маргаантай холбоотой хэргийн дараа төрийн албаны маргаан ордог.

Төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албанд нэр дэвшигчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан буюу төрийн албаны маргаан жил ирэх тусам өсөххандлагатайбайна.

2004 оноос хойшхи 10 жилийн тайлангаас үзэхэд улсын хэмжээнд төрийн албатай холбоотой 1325 хэрэг, маргааныг Захиргааны хэргийн дагнасан шүүх шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 50 гаруй хувийг нь буюу 695 хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна.

- Ямар шалтгааны улмаас энэ төрлийн маргаан ихэсч байна вэ?

- Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлснээсболж ажлаас халагдах, сахилгын шийтгэл хүлээхээс гадна, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх, төрийн байгууллага татан буугдах, хооронд нь нэгтгэн зохион байгуулсантай холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сэлгэх зэрэг асуудлаас үүдэн төрийн албаны маргаан их гарч байна.

Түүнчлэн сонгуулийн дараагийн жил төрийн албатай холбоотой хэрэг, маргаан өсөххандлагатайнь ажиглагддаг. Энэ нь Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам,агентлагийнбүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг үндэслэлээр халаа сэлгээ хийдэгтэй холбоотой.

2008 онд тус шүүхэд төрийн албаны 54 хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд энэ тоо бараг 2 дахин өссөн дүнтэй харагддаг. Мөн 2012 оны сонгуулийн дараагийн жил буюу 2013 онд өмнөх жилээсээ 2 дахин өссөн байх жишээтэй.

Тухайлбал: 2011 онд улсын хэмжээнд төрийн албаны маргаантай 139 хэрэг, 2012 онд төрийн албаны маргаантай 133 хэрэг хянаншийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл 2013 онд энэ тоо 203, 2014 онд 297 болж тус тус өссөн байна.

-Сонгуулиас өөрөөр төрийн албан хаагчид ямар тохиолдол шүүхэд хандахад хүрдэг вэ?

-Төрийн алба гэдэг өөрөө бас онцлогтой. Төрийн алба гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа нэг онцлог байна. Гэтэл төрийн албан хаагч нь өөрөө бас иргэний хувьд хөдөлмөрлөх эрх ашиг, сонирхол гэж нэг юм байна.

Тухайн төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ алдаа, зөрчил, дутагдал гаргах, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажлаас халагдах, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах,тухайлбал төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт байдаг.

Мөн төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргасантай холбоотой асуудлууд ч байна. 

Мөн төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргасантай холбоотой асуудлууд ч байна. Төрийн албан хаагчид төрийн албыг хангалтгүй биелүүлснээрээ тухайн этгээдэд хариуцлага болгоод ажлаас халах, албан тушаалбууруулахасуудал байна. Үүнтэй холбоотой маргаанууд гардаг.

Шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн статистикийг аваад үзэхэд 50 гаруй хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгон шийдвэрлэдэг.

Нэг талаас нь харахад захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа үзүүлэлт гэж харагдаж байгаа ч энэ тоог аль болох буурах ёстой гэж үздэг. Энэ тоо буурч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байна гэдэг нь цаанаа төрийн байгууллага, албан тушаалтан тэр хэмжээнд хуулийн дагуу шийдвэр гаргаж, хуулийн хүрээнд ажиллаж байна гэсэн үг юм.

- Ер нь нэг ийм буруу ойлголт яваад байдаг шүү дээ. Төрийн албан хаагч алдаа гаргалаа гэхэд тэр төрийн албан хаагч ажлаасаа халагдах ч юм уу тэгээд л өнгөрчихдөг. Нөгөө хохирлыг төр барагдуулаад өнгөрдөг.Энэ дээр ямар хууль эрх зүйн шинэ орчин үүсч гарч ирвэл төрийн албан хаагчдын үйл ажиллагааг илүү сайжруулах боломж байгаа бол?

-Төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэд, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг төр хариуцдаг. Гэхдээ цаанаа буруутай албан тушаалтнаар төр буцаагаад нэхэмжилж төлүүлэх ийм л зохицуулалттай.

Тухайлбал үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалинг цалингийн сан нь тухайн байгууллагаас нь гаргахаар шүүх шийдвэрлэдэг. Гэтэл тухайн албан тушаалд оронд нь томилогдсон ажилтанд тухайн албан тушаалын цалинг тэр хугацаанд мөн л олгосон байдаг. Тэгэхээр нэг албан тушаалын орон тоон дээр 2 хүнийг зэрэг цалинжуулсан л гэсэн үг.

Төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэд, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг төр хариуцдаг. 

Үүнтэй холбоотой хохирлыг буюу үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотой нөхөн олгосон ажилгүй байсан хугацааны цалинг, энэ хохирлыг Төрийн албаны зөвлөл буруутай этгээд буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэр гаргасан албан тушаалтнаас шүүхийн журмаар нэхэмжлэх байдлаар гаргуулах ийм зохицуулалт байдаг юм. Гэтэл энэ зохицуулалт хэрэгждэггүй.

Тэгэхээр иймэрхүү байдлаар төрд учирч байгаа хохирол, мөн төрийн албаны чиг үүргээ төрийн албан хаагч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдэд учруулж байгаа ямарваа хохирлыг төрөөс гаргаад, түүнийг нь буцаагаад ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох, яг жинхэнэ буруутай албан тушаалтнаас гаргуулах асуудал бол одоогоор төдийлөн хангалттай хэрэгжихгүй байгаа.

-Төрийн албан хаагчдын хуулиа мөрдөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдал ямар түвшинд байна вэ?

- Төрийн албаны маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш. Ер нь шүүхийн шийдвэр зуун хувь л биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулалт Эрүүгийн хуульд байдаг. Гэсэн ч эрүүгийн хэрэгүүсгэгдээд, шалгаад явж байгаа ньч мөнхангалттай биш.

Төрийн албаны маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь мэдээж ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэр гаргасан эрх бүхий этгээд л өөрөө биелүүлэх шаардлагатай болно. Гэтэл түүнд биелүүлэх хүсэл зориг мэдээж байхгүй. Тэр утгаараа биелүүлэхгүй байх, дахин удаан чирэгдүүлэх, энэ хугацаагаараа дахиад ажилгүй байсан хугацааны цалин төрөөс олгогдох асуудлууд ч байх, мөн ор нэр төдий биелүүлсэн байдал үзүүлж ажилд буцааж аваад дахиад өөр нэг үндэслэл шалтгаан гаргаад ажлаас халчих, чөлөөлчих ч асуудал байгаа. Дахиад энэ дээр нь маргаад явах асуудал гардаг.

Тэгэхээр хуульд нийцээгүй шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халчихаад, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, цаашлаад төр ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож байна. Тухайн орон тоон дээр өөр хүн томилох, тэр нь төрийн албыг зохих журмын дагуу хэрэгжүүлж чадахгүй байх ч тохиолдол гардаг.

Энэ болгон дээр хариуцлагын механизмыг илүү тодорхой болгосон эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгаа. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан л бол түүнийхээ үр дагаврыг хариуцдаг байх ёстой. Энэ нь хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалт, эрх зүйн орчин бол үгүйлэгдэж байгаа л гэсэн үг.

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл