Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон Улсын түргэн тусламжийн туршлага нэвтрүүлнэ

ikon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2015 оны наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд АМДА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Зонхилон тохиолдох өвчлөл, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж” сэдэвт сургалт зохион байгуулж НЭМГ-ын харьяа байгууллагуудын яаралтай, түргэн тусламж, зүрх судасны эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Уг сургалтыг Япон Улсын  “KITAKYUSHU GENERAL HOSPITAL” –н багш Kiichii Nagamine урилгаар ирж удирдан явуулж байгаа юм.

Сургалтад цус харвалт, зүрхний шигдээс өвчний үед болон хүүхэд, нярайд үзүүлэх яаралтай тусламж, ухаангүй үеийн ялган оношлогоо, цус эргэлтийн хямрал буюу Шокийн үед үзүүлэх яаралтай тусламж,гамшгийн үеийн газар дээрхи эрэмбэлэн ангилалт болон эмнэлэг доторх эрэмбэлэн ангилалт сэдвүүдээр онол, дадлага хосолсон сургалт явуулж байна.

Эх сурвалж: НЭМГ