Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай Гадаад Хэргийн яамны дэд сайд болох уу

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 24-нд болж, МАН-аас томилогдон ажиллаж байсан долоон дэд сайдыг ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэхдээ Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг үндэслэжээ.


Ажлаас чөлөөлөгдсөн ДЭД сайдууд:

  • Аж Үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан,
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Я.Төмөрбаатар,
  • Гадаад Харилцааны дэд сайд Н.Оюундарь,
  • Эрүүл мэнд, Спортын дэд сайд Д.Атармаа,
  • Уул Уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн,
  • Хүн Амын хөгжил, Нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг 

Тэгвэл АН-ын дүрмээр намын дарга З.Энхболд дэд сайдад томилох таван хүний нэрийг Засгийн газарт оруулсан байна. Иймээс уг асуудлыг Засгийн газар ирэх Даваа гарагт хэлэлцэхээр болжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтын нэр дэд сайдад дэвшсэн байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Гадаад Харилцааны яамны дэд сайдад нэр нь дурдагдаад буй аж.