Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэг хотын хүүхдүүд 100 ХУВЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАНА

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6,911 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд зөвхөн Цэцэрлэг хотын хэмжээнд 550 хүүхдийг шинээр хүлээн авах хүчин чадал бүхий таван цэцэрлэг ашиглалтанд орсноор цэцэрлэгийн хүртээмж 100 хувьд хүрчээ. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 хувьд хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Жил бүрийн есдүгээр сарын 1-тэй зэрэгцэн хүүхдийн цэцэрлэгийн асуудал хурцаар тавигдаж, асуудал үүсдэг бол Цэцэрлэг хотын ард иргэд өөрийн харъяалалын дагуу хүүхдээ цэцэрлэгт хамруулахад саад бэрхшээлгүй болжээ.

Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр анхаарч ажиллана, ялангуяа цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь хүргэнэ гэсэн тус аймгийн бодлого энд биелэлээ олсон байна.

Тодруулбал шинээр баригдаж буй орон сууцнуудын нэг давхарыг цэцэрлэгийн зориулалттай бариулахаар захиалагч болоод гүйцэтгэгч компанитай тохиролцох мөн хуучин барилгуудыг цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлаж ашиглалтад оруулснаар орон нутгийн болоод улсын төсвийн зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэж байгаа аж.

Сумдад мөн энэхүү ажил нэвтэрч байгаа бөгөөд Хотонт сум өөрийн цэцэрлэгийн ангиа хоёр бүлгээр нэмсэн мэдээ ирүүлээд байгаа аж.