Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад сурах уу? Дотоодод сурах уу?

ikon.mn
2015 оны 8 сарын 12
iKon.MN

Манай их, дээд сургуулиудын төлбөр жилээс жилд нэмэгдсээр байгаа. Энэ жилд гэхэд улсын их, дээд сургуулиудын төлбөр 40 хүртэл хувиар нэмэгджээ.

Цаашдаа энэ маягаар нэмэгдвэл манай залууст бүс нутгийн гадаад сургуулиудад суралцах сонголт гарч ирэхээр болж байна.

Зарим гадаадын их, дээд сургуулиудын зардлыг харьцуулж харууллаа.

  Монгол (МУИС) Өмнөд Солонгос ОХУ (Сибирь) БНХАУ (Гуандунь, Сычуань)
Жилийн төлбөр 2.1 сая ₮ 7-9 сая вон 2-3.5 сая ₮ 6-6.5 сая ₮
Байрны зардал жилд 630 мянган ₮ Төлбөртөө багтсан 70-200 мянган ₮ Төлбөртөө багтсан
Хөнгөлөлтийн боломж Сарын 70,000₮ дүнгээс хамаарч Тэтгэлэг олдох боломжтой Сар бүр тэтгэлэг 200 мянган ₮ Шалгалтын дүнгээс хамаарсан урамшуулал
Нийт 2.7 сая ₮ 12-15 сая ₮ 2.2-3.7 сая ₮ 6-6.5 сая ₮

Тайлбар:

  • Өмнөд Солонгост суралцахад жилд хоёр улиралтай. Улирал хоорондын амралтын хугацаа нийтдээ 6 сар тул ажил хийж төлбөртөө нэмэрлэх боломжтой гэнэ.
  • Гадаад орнуудад сургалтын төлбөрийн жил бүрийн өсөлт харьцангуй бага. ОХУ-д анх элсэхэд төлсөн төлбөр нь төгстөлөө тогтмол байдаг.
  • Дотоодод сурахад дотуур байрны олдоц муу тул хажуу өрөө, нэг өрөө байр хөлслөхөд жилд 2.4-5 сая төгрөг зарцуулна.

Эх сурвалж: educhina.mn, jizni.mn