Цэцэрлэгийн багачуудын бэлдэх шаардлагатай зүйлс
2015-2016 оны хичээлийн жил эхлэхэд хагас сар үлдлээ. Тэгвэл цэцэрлэгийн багачууд маань есдүгээр сарын 1-нд юу бэлдэж очих шаардлагатай вэ?
Мэдээж уламжлалт ёсоор нэг ширхэг тасалгааны цэцэгтэй очно. Ингэхдээ цэцгээ өөрийн гараар тарьж, ургуулсан бол бүр сайн.
Харин аав ээжүүдийн хувьд хүүхдийнхээ өвчилсөн шүдийг бүрэн эмчлүүлсэн байх хэрэгтэй. Мөн БСШУЯ-ны сайдын 2013.12.22 өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтанд заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэж очно.
Мөн хүүхдээ есдүгээр сарын 1-нд хөтөлж ирэхдээ энэ сарын 25-28-ны хооронд бүртгүүлсэн байх ба цэцэрлэгийн захиргаанаас авсан тамга тэмдэг бүхий эрхийн бичгээ үзүүлэх юм байна.
Нэг зүйлийг анхааруулахад,
- Эрхийн бичгийг хаяж үрэгдүүлж болохгүй
- Бусдад шилжүүлж болохгүй аж.
БСШУЯ-ны сайдын 2013.12.22 өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтанд заасан сургалтын хэрэглэгдэхүүн:
| Жагсаалт | 2 нас | 3-4 нас | 5-6 нас | Чанарын шаардлага | |
|---|---|---|---|---|---|
| 1 | Балын харандаа | 1 ширхэг | 3 ширхэг | Хагас хатуу НВ М2 Н3 | |
| 2 | Будгийн харандаа | 1 ком | 1 ком | 12 өнгөтэй, үзүүрлэсэн байх | |
| 3 | Пламастр | 1 ком | 12 өнгөтэй | ||
| 4 | Зургийн дэвтэр | 3 ширхэг/12 хуудастай | 4 ширхэг/20хуудастай | 5 ширхэг | Монгол/Орос |
| 5 | Ватум цаас | 1 ширхэг | 1 ширхэг | 2 ширхэг | |
| 6 | Бийр | 1 ширхэг/бөөрөнхий | 2 ширхэг/хавтгай | 2 ширхэг | Номер:3-4, 8-10 |
| 7 | Өнгийн цаас | 1 ком/6 өнгөтэй/14х20 см | 2 ком | 2 ком | Сайн чанарын |
| 8 | Баримлын шавар | 1 ком/4-6 өнгөтэй | 2 ком/4-6 өнгөтэй | 2 ком/8-10 өнгөтэй | 15х15 хэмжээтэй хулдаасны хамт |
| 9 | Цавуу | 2 ширхэг/8гр | 3 ширхэг/8гр | 3 ширхэг | Сайн чанарын |
| 10 | Шугам | 1 ширхэг | Үзүүр нь мохой | ||
| 11 | Дэвтэр | 2 ширхэг/12 хуудастай | |||
| 12 | Цаасны хайч | 1 ширхэг | 1 ширхэг | Хүүхдэд зориулсан | |
| 13 | Усан будаг | 2 ширхэг/6 өнгө | 2 ширхэг/6 өнгө | 1 ширхэг/12 өнгө | |
| 14 | Харандаа үзүүрлэгч | 1 ширхэг | 1 ширхэг | ||
| 15 | Тосон харандаа | 2 ширхэг/6 өнгөтэй | 2 ширхэг/6 өнгөтэй | 1 ширхэг/12 өнгөтэй | |
| 16 | Шүдний оо | 2 ширхэг | 2 ширхэг | 2 ширхэг | Доод тал нь 80 гр |
| 17 | Ариун цэврийн цаас | 5 ширхэг | 4 ширхэг | 4 ширхэг | МНS4273:1195 |
| 18 | Амны цаас | 5 боодол | 5 боодол | 5 боодол | |
| 19 | Барааны саван | 4 ширхэг | 3 ширхэг/8гр | Харшил өгөхгүй | |
| 20 | Гар нүүрийн саван | 4 ширхэг | 4 ширхэг | 4 ширхэг | Бактерийн 250 мл-ийн савалгаатай |
| 21 | Шүдний сойз | 2 ширхэг | 2 ширхэг | 2 ширхэг | Доод тал нь 80 гр |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
