Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф өөрчлөгдлөө

ikon.mn
2015 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын даргын долдугаар сарын 24-ний өдрийн А-163 тоот тушаалаар наймдугаар сарын 1-ээс төмөр замын долоо, найм,  11 дүгээр бүлгийн вагоны тариф тус бүр 10 хувиар нэмэгдэхээр болжээ.

Үүнтэй уялдан наймдугаар сарын 1-нээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болсныг "УБТЗ" ХНН-ээс мэдэгдэж байна.

БАРААНЫ ТӨРӨЛД ЮУ ХАМРАГДАХ ВЭ?

Долдугаар бүлгийн бараа: Жонш, жоншны концетрат кокс.

Наймдугаар бүлгийн бараа: Автомашин,унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн задалсан, задлаагүй бие, анги, зүйлс.

11 дүгээр бүлгийн бараа: Чулуун нүүрс болон экспортын нүүрс.