Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОУ-ын Армийн Наадам 2015-ын танкын биатлонд Монголын баг оролцож байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Москва хотын ойролцоох Алабино буудлагын талбайд 13 орон оролцсон олон улсын танкын биатлоны тэмцээн өчигдөр эхэллээ.

Танкын биатлон нь наймдугаар сарын 1-15-ны хооронд үргэлжлэх Олон улсын Армийн Наадмын эхний арга хэмжээ юм.

Гурав дахь удаагаа болж байгаа энэ тэмцээнд Орос, Хятад, Ангол, Армени, Венесуэль, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Кувеит, Монгол, Никарагуа, Серби, Тажикистан улсуудын баг оролцож хурд, цэц мэргээ сорьж байна.

Дүрэм ёсоор танкууд 20 км зайг туулах замдаа янз бүрийн байг устгаж хамгийн богино хугацааг зарцуулах ёстой юм.

Зөвхөн Хятадын баг энэ тэмцээнд өөрийн TYPE 96A танктайгаа ирсэн ба бусад улсууд Оросын T-72B3 танкыг ашиглаж байна.

Улс бүрийн багууд өөр өөрийн өнгөөр ялгарч байгаа ба Монголын баг ногоон өнгөтэй оролцож байна.

Тэмцээн өчигдөр нээлтээ хийж ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцогчдод хандан амжилт хүсчээ.

Эх сурвалж: Russia Today