Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хорхой шавжинд хазуулахаас сэрэмжлээрэй

ikon.mn
2015 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд долоодугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үүнд:

  • 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлж байна.
  • Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хар хорхойд хазуулсаны улмаас хүн нас барсан тухай мэдээлж байгаа нь албан бус мэдээлэл бөгөөд хазсан амьтныг илрүүлж, төрөл зүйлийг тогтоохоор ажиллаж байна.
  • Голомтод мэргэжлийн байгууллагаас идэвхтэй тандалт судалгааг хийх, эмнэлзүйн тандалт хийх, асуумж судалгаа авах, мэдээлэл сурталчилгаа хийхээр баг томилогдон ажиллах гэж байна.
  • Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13,000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна. Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.