Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Компаний захирал ажилтнуудаа баяжуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Туркийн иргэн Невзат Аидин гурван нөхрийн хамт хоол хүргэлтийн Емексепети компанийг байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаад 15 жил болжээ. Харин тэр өнгөрсөн тавдугаар сард Германы Delivery Hero компанид өөрийн байгуулсан компаниа $589 саяар зарсан байна.

Сонирхолтой нь захирал өөрөө зөвхөн саятан болоод үлдсэнгүй, компанийхаа ажилтнуудад олсон ашгаасаа хуваахаар шийджээ.

Тэгээд нийт 114 ажилтандаа $27 саяыг хувааж өгсөн байна. Ингэхэд нэг хүнд $237,000 ноогдсон нь үнэхээр том тоо байлаа.

CNN Money-гийн мэдээлснээр тэдний ажилтнуудын цалин сард $1,000-$2,000 хооронд байдаг гэнэ.

Аидины үзэж байгаагаар энэ шагнал бол ажилтнуудынх нь хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг байлаа.

Тэр CNN Money-д ярихдаа “Емексепетигийн амжилт ганц шөнийн дотор ирчихээгүй, үүнд олон хүний хөдөлмөр, авъяас чадвар оролцсон” гэжээ.

Аидин “Би багийн тоглолтонд итгэдэг. Бусадтайгаа хуваалцсанаар амжилт улам бүр таатай, нэр төртэй сайхан зүйл болдог” гэсэн байна.

Компани нь нийт 370 ажилтантай бөгөөд Аидин тэдгээрээс доод тал нь хоёр жил ажилласан, бүтээмж өндөртэй хүмүүсээ шилж хуваарилжээ.

Аидин хэдийгээр компаний эзэмшлээ зарсан ч Емексепетид гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллаж, Delivery Hero компаний ТУЗ-д гишүүнээр ажиллах юм байна.

 

Эх сурвалж: Entrepreneur