Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн олимпийн элчээр М.Даваажаргал сонгогдов

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Хүн төрөлхтөний спортын их наадам буюу зуны 31 дүгээр зуны олимпийн наадам ирэх онд хөлбөмбөгийн эх орон Бразилын Рио Де Жанеро хотод болно.

Харин 2020 оны 32 дугаар зуны олимп Япон улсын Токио хотноо болох юм.

Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2020 оны Токиогийн олимпийн элчээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сонгож,  өргөмжиллөө. 

2020 оны 32 дугаар зуны олимп Япон улсын Токио хотноо болох юм.

Одоогоос 55 жилийн өмнө Даяар дуурсагдах дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат Японы Токио хотноо болсон зуны олимпод оролцож байсан түүхтэй. Харин өнөөдөр хүү нь Монголын тамирчдынхаа албан ёсны олимпийн элчээр томилогдож ажиллахаар болж байна.

Зураг