Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

МУЭ-ийн хорооны "Фонд-1" үзэсгэлэн нээлтээ хийнэ

ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

МУЭ-ийн хорооноос өнөөдөр 17.00 цагт "Фонд-1" үзэсгэлэнг нээж, олны хүртээл болгох гэж байна.

Тус хороо нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэ салбарын анхдагч, хамгийн том олон нийтийн байгууллага юм. 

73 жилийн түүхтэй энэхүү хороо эгнээндээ  500 гаруй уран бүтээлч гишүүдтэй.

Түүнчлэн МУЭ нь жил бүр Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэсэн 50 шахам уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.

Үүнд:

  • “Хавар”
  • “Алтан бийр”
  • “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн”
  • “Монголын сайхан орон”
  • “Намар”
  • “Шинэ бүтээл” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 3000 гаруй уран бүтээл үзэгч олны мэлмийг мялаадаг юм.  

МУЭ 1954 оноос өөрийн уран бүтээлийн фондыг үүсгэн сор болсон бүтээлүүдийг худалдан авч, хадгалж, борлуулж ирсэн. 2015 оноос МУЭ-ийн хорооноос фондын үйл ажиллагааг сэргээн, одоо хадгалагдаж байгаа бүтээлүүдийг бусад үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, бүртгэлжүүлэх, хамгаалах, цуврал үзэсгэлэн болгон толилуулах, улам баяжуулж арвижуулсаар ирсэн аж.

"Фонд-1" үзэсгэлэнд монгол зураг, торгон зургийн дээжис буюу Ц.Даваахүү, Б.Чинтогтох, Ц.Байды, Ц.Дорж, Л.Наранцацралт, Я.Туяа, С.Мижиддорж,  Д.Бадам, Ц.Энхбаяр зэрэг МУЭ-ийн фондод хадгалагдаж буй 30 гаруй уран бүтээлчийн  бүтээлүүдийг дэлгэх нь.