Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Энх тайвны корпустай хамтраад 25 жил болжээ

ГХЯ
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Монгол Улс, Энх тайвны корпусын хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсаны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.

Хэвлэлийн бага хуралд Монголын талаас Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Америкийн талаас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэл, Энх тайвны корпусын орон хариуцсан захирал Дарлин Грант нар оролцож мэдээлэл хийв.

Тус ой нь Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 24 жилийн хугацаанд нийт 1149 сайн дурын ажилтнууд Монгол Улсын нийт 21 аймгийн ихэнх сумдуудад ажиллаж, манай орны нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.