Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Дөрвөн төрлийн “U money” картыг хэн, хаанаас авах вэ?

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN

Нийтийн тээвэрт нэвтэрсэн “U money” ухаалаг карт нь дөрвөн төрөл юм.

Өөрөөр хэлбэл,

  • Энгийн
  • Хүүхдийн
  • Хөнгөлөлттэй зорчигчийн
  • Оюутны

Харин эдгээр картыг хэн, хаанаас худалдаж авах вэ гэдэг асуудал иргэдийг нэлээд төрөлдүүлээд байна. Иймд дараах мэдээллийг танд хүргэе.


Энгийн картыг “U money” карт борлуулж байгаа дурын цэгээс  /300 цэг/ 3,600 төгрөгөөр худалдан авч болно. Харин хөнгөлөлттэй картыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа хороо болон дүүргийн халамж үйлчилгээний хэлтсээс авна. Ингэхдээ Худалдаа Хөгжлийн банкинд 3,600 төгрөг тушаагаад, баримтаа авчирах ёстой.

Харин хүүхдийн картыг 2015-2016 оны хичээлийн жил эхлэх үе буюу есдүгээр сарын 1-нээс, оюутны картыг ирэх наймдугаар сарын 15-наас Монголын Оюутны Холбоогоор дамжуулан олгож эхлэх юм.