Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 7 сарын 31
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ТАКСИНЫ ЖОЛООЧ ба АРДЧИЛАЛ

2015 оны долдугаар сарын 29-ний 09.00 цаг, “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудал. Тансаг зэрэглэлийн, таван одтой зочид буудлын үүдэнд ганган хар машин цөөнгүй.

Мөн дээрээ гэрлэн дохио анивчуулсан цагдаагийн машин ч ганц нэгээр тогтохгүй. Хамгаалагч бололтой хар хослолтой залуус, цагдаа нар ч харагдана. Тэнд намайг хүргэж өгсөн таксины жолооч “Энд бас ямар луйварчид нь юу хийх гэж байгаа бол доо” гэж бухимдангуйхан үглэв.

Би хариуд нь “Монгол Улсад анхны ардчилсан, чөл өөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал болох гэж байгаа юм, ах аа” гэхээс өөрийг хэлсэнгүй, амжсангүй. Жолооч ёстой үл тоов. Хүндэтгэлийн хурлыг юман чинээ санаагүй нь илт. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Алдах эрхгүй боломж АСЕМ

Италийн Милан хотод 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас гаргасан шийдвэрээр дараагийн 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах болсон билээ. 

Манай улс Австрали, Шинэ Зеланд, Казахстан улстай өрсөлдөж, уг арга хэмжээг зохион байгуулах эрх авсан юм. Тэгэхээр тус байгууллагын гишүүн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар Монголд хүрэлцэн ирнэ.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг тэгш жилүүдэд, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. 2016 онд АСЕМ буюу Ази, Европын уулзалт зохион байгуулсны 20 жилийн ой тохиох бөгөөд Евро комиссын тэргүүн Херман ван Ромпей Улаанбаатарт болох уулзалтын үеэр ойн баяраа тэмдэглэх тухай зарласан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛ БҮХИЙ ГАЗРЫН ЗУРАГНУУД ОЛНЫ НҮДЭНД ИЛ БОЛЖЭЭ

Хаа л таарсан газартаа бушуухан хашаа хатгаад авчих сонирхолтой хүн цөөнгүй. Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн хөлд дарагдсан нийслэлийн нүх сүв бүрт эзэн олдсон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Уул овоо, гуу жалга, намаг шалбаагтай гэж голохгүй, бууриа засаад л төвхнөчихнө. Хотын төвд нь болохоор гишгэх зайгүй шахам барилгууд.

Уг нь барилга, байшин барихын өмнө газрын зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэтэл зөвшөөрөлгүй газар дээр кадастрын зураг л гаргуулаад авчихвал өөрийнх болгосон мэт аашилж байна.

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) ээлжит шалгалтаа хийжээ.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг