Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Усан дээрх FASHION SHOW зохион байгуулагдана

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Монгол модель” агентлагийн санаачилга, зохион байгуулалт, МЗХ болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр маргааш буюу долоодугаар сарын 31-ны өдөр 18:00-04:00 цагийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд усан дээрх “Mongolian Fashion Festival” зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү шоу нь vip биш, хүссэн хүн бүр үзэх боломжтой бөгөөд задгай талбайд болж, урлагийн тоглолт болон бусад сонирхолтой зүйлсээр баялаг гэдэг утгаараа онцлогтой ажээ. Энэхүү арга хэмжээнд “Монгол модель” агентлагийн шинэ залуу, шилдэг загвар өмсөгчид оролцох юм байна. Мөн Люмино, Vanquish, Опозит, Киви, Honeymoon хамтлаг, Дандий, Цэцэ зэрэг дуучид оролцохоор болжээ.

Усан дээрх шоу гэж тодотгосны учир нь тайз засалтад байх бөгөөд тайзнаас тодорхой хэмжээтэй ус давж гарсан байна. Ингэснээр загвар өмсөгчид яг усан дээр явж буй мэт харагдах ажээ. Харин энэхүү тайзыг Германы компани хийж байгаа гэнэ.

Зохион байгуулагч “Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгч П.Тэмүүжин энэ шоуны зорилго, ач холбогдлын талаар “Энэ зун маш олон шоу зохиогдож байгаа. Гэхдээ тэр дундаас загварын шоу гэдэг утгаараа манай шоу онцлогтой байгаа. Мөн Киви хамтлагийн Ука энэ шоуны сүлд дууг дуулж байгаа. Телевизүүдээр цацагдаж эхэлсэн. Бид нарын уриа “Хамгийн ганган хувцасаа өмсөөд паркд уулзацгаая” гэж байгаа.

Ач холбогдлын хувьд залуучуудад сайхан хувцаслах чиг хандлагыг харуулж чадах болов уу гэж бодож байна. Sergio брэндээс гадна Макс молл, EDEM кашмер зэрэг байгууллагуудын хувцаснууд өмсөгдөнө.

Мөн дан ганц загвар өмсөөд байгаад байхгүй электрон, хип хоп хөгжим явж, дундуур нь загварын шоу явна” гэсэн юм.