Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Intel хэт өндөр хурдтай 3D санах ойг бүтээлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Intel компани Micron компанитай хамтран хөгжүүлсэн 3D архитектуртай санах ойн технологио үйлдвэрлэлд шилжүүлснээ зарлалаа.

Ингэснээр маш өндөр хурдтай, овор багатай флаш санах ойг энэ оны эцсээр туршиж эхлэнэ.

Уг санах ой нь эрхий хурууны хэмжээтэй мөртлөө 3.5TB багтаамжтай байх юм.

Багтаамжаас гадна хурд нь маш өндөр. Одоогийн NAND технологийн санах ойноос 1,000 дахин хурдтай.

Ийм санах ойтой компьютер дээр 8K хэмжээстэй тоглоом тоглох боломж нээгдэнэ. Мөн өөрөө суралцдаг хиймэл оюун ухааны хэрэглээнд ч том түлхэц болох юм.

Үүнээс гадна шинэ технологи нь санах ой үйлдвэрлэх зардлыг бууруулах ашигтай гэнэ.

Intel компаниас уг бүтээгдэхүүнээ хэзээ масс үйлдвэрлэлд шилжүүлэх талаар мэдээлээгүй байна.

Мэргэжилтнүүд шинэ технологийг компьютерын салбарт хувьсгал хийнэ гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: TheNextWeb