Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд асар том элсэн шуурга наадам тараажээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN

Өчигдөр Өвөр Монголын Өөртөө засах Орны Сөнөд баруун хошууны наадам болжээ.

Гэтэл наадмын үеэр гэнэт тэнгэр харанхуйлан элсэн шуурга болж 100 метр орчим өндөртэй элсэн хана боссон байна.

Энэ үеэр наадамд оролцож байсан 20,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Аз болоход ямар нэг гэмтэж бэртсэн хүн гараагүй гэнэ. Элсэн шуурга 30 минут орчим үргэлжлээд гэнэтийн бороонд дарагджээ.

Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын хойд мужуудад ийм элсэн шуурга ихээр дэгдэх болсон юм. Судлаачид шуургыг үүсгэгч эх үүсвэрийг одоо болтол олохгүй байгаа ба цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй холбон тайлбарлаж байна.

 

 
 
 
 
 

Эх сурвалж: dailymail.co.uk