Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо М.Даваажаргалын цолны наадам болж байна

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо нутгийн зон олонтойгоо Хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг хийж байна. Нагоя башёд түрүүлж, 35 дахь түрүүгээ хүртсэн тэрбээр Даваа гарагийн орой эх орондоо ирсэн юм.

Түүнийг өнөөдөр Төв аймгийн удирдлагууд болон нутгийн зон олон нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд тэрбээр аймгийнхаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн очиж наадмаа эхлүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл илэрхийлж, нутаг ус, ард түмэндээ талархал илэрхийлж буй энэхүү наадамд зориулж их нас, даага насны морьдын уралдаан, хүчит 128 бөх зодоглож байна.

Мөн өнөөдөр болж буй наадам, ёслолын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх гэнэ. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын түүхэнд аав хүү хоёр анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.

Зураг