Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” явуулна

ikon.mn
2015 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” /цаашид үзлэг гэх/-т бэлтгэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын төв орон нутгийн газар, хэлтсүүдийн архив албан хэрэг хөтлөлтийн талаар хууль тогтоомжийн хэрэгжилт, ажлын зохион байгуулалтыг нь шалгаж, үйл ажиллагаааны түвшинг тогтоож, зөвлөмж чиглэл өгөх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсэг /салбар комисс/-ийн даргын баталсан удирдамжийн дагуу  2015 оны долдугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 20-ны өдрийн хооронд явуулж байна.

Үзлэгээр цагдаагийн газар, хэлтсүүдийг Хууль зүйн сайдын баталсан архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх аргачлалуудын дагуу дүгнэж, байгууллагын архивын өрөөний зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлтийн байдал, архивын эрдэм шинжилгээ лавлагаа зохиож хөтөлсөн эсэх, архивын тоо бүртгэл хөтөлсөн эсэх,  байгууллагын тамга тэмдэг, хэвлэмэл хуудсын хадгалалт хамгаалалтын байдал, бүртгэл судалгаа байгаа эсэх зэрэг асуудлуудаар шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч цаашид анхаарах асуудлыг тодорхойлох юм.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийг тусгайлан томилон, ажлын удирдамж төлөвлөгөөг нь батлан ажиллаж байна.

Удирдамж төлөвлөгөөнд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Төв архивын газрын болон байгууллагуудын анхан шатны архивуудын хадгаламжийн санд нэгдсэн тооллого үзлэгийг явуулж, хариуцсан ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаж, урьдчилсан үзлэгийн дүнгээр шаардлага хангаж байгаа анхан шатны архивуудыг гэрчилгээжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ