Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинд 41,000 хуурамч iPhone үйлдвэрлэсэн компани илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Саяхан Бээжингийн цагдаа нийт 41,000 гаруй хуурамч iPhone гар утас үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргасан компанийг илрүүлжээ.

Хуурамч гар утас үйлдвэрлэх явдал Хятадад шинэ зүйл биш боловч ийм олон тоогоор үйлдвэрлэн гадаадад гаргаж байсан нь үгүй юм.

Цагдаагийнхны мэдээлж байгаагаар тэд хуурамч гар утасны борлуулалтаас 120 сая юань буюу 19.4 сая ам.долларыг зөвхөн энэ жил олжээ.

Энэ нь Бээжингийн цагдаагийнхны илрүүлсэн хамгийн том хил дамнасан, дуураймал барааны хэрэг болж байна.

Компаний эзэд болох 43 настай Ю, түүний эхнэр 40 настай Шие нар хуучин утасны эд ангиудыг гадаадаас худалдаж аваад Шеньженд гадаад биеийг нь шинээр үйлдвэрлүүлэн угсарч АНУ-д гаргаж байсан байна.

Тэдний ард хэдэн зуун ажилчин ажиллаж, хэд хэдэн үйлдвэрлэлийн тасаг байсныг илрүүлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард уг компаний хэсэг бүтээгдэхүүн АНУ-ын хил дээр хураагдсаны дараа цагдаагийнхан хараандаа авсан байна. Одоогоор эхнэр, нөхөр хоёр болон бусад долоон хамсаатныг шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Shanghaiist