Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит бус чуулганаар томилох сайдуудын нэрс тодорч эхлэв

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласан билээ.

Тус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл МАН-аас ажиллаж байсан сайдуудын оронд хэн хэн томилогдох нь тодроод эхэлжээ. Энэ талаар нэгэн баттай эх сурвалжаас тодруулахад, дараах мэдээллийг өгөв.

  • Шадар сайд У.Хүрэлсүх - Э.Батшугар (МАХН)
  • БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхорол - Г.Баярсайхан (АН)
  • Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар - Д.Арвин (АН)
  • Хөдөлмөрийн сайд С.Чинзориг - Ц.Даваасүрэн (бие даагч)
  • Сангийн сайд Ж.Эрдэнэбат - Б.Гарамгайбаатар (АН)
  • Зам тээврийн сайд Н.Төмөрхүү - А.Гансүх (АН)
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан - Н.Батцэрэг (МАХН)