Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Америк Дэлхийн ТЭРГҮҮЛЭХ эдийн засаг

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 29
iKon.MN

Howmuch сайтынхан Дэлхийн эдийн засгийг сонирхолтой аргаар дүрсэлжээ. Тэд улс орон бүрийн ДНБ-ээр график үүсгэсэн байна. Ингэхдээ гол том улс орнуудын аль тивд оршдог, эдийн засгийн ямар салбар голлодог зэргийг харуулжээ.

Эндээс харвал 2014 онд АНУ дэлхийн эдийн засгийн 23.32 хувийг эзэлж ДНБ нь $17.4 их наяд хүрсэн байна.

Түүний араас Хятад, Япон зэрэг орнууд оржээ.

Харин АНУ-ын эдийн засгийн гол салбар нь үйлчилгээний салбар байгаа бөгөөд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар бага орон зай эзэлж байна.