Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 7 сарын 29
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ХОТОД ИДЭЭШЭЭГҮЙ МОДОД ҮХЭЖ БАЙНА

Гандангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэл тарьсан моднууд шарлаж, үхэж эхлээд буй. Өч төчнөөн хөрөнгө зарж, мод тарьчихаад ийнхүү хөсөр хаяж, үхүүлж байгаа нь харамсалтай. Жилээс жилд их хэмжээний мөнгө төсөвлөөд ч нийслэл ногоорохгүй нь. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.

-Занабазарын гудамжинд тарьсан модны ихэнх нь шарлаж, үхсэн байна. Энэ юутай холбоотой вэ?

-2008-2011 онд тэр хэсэгт нарс тарьсан. Тухайн үед Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний албаныхан арчилгааг нь хариуцсан ч маш муу ажилласан. Ер нь модонд арчилгаа, хөрс, агаар чухал байдаг. Гэтэл манай улсын агаар болон хөрсний бохирдол дээд хэмжээндээ хүрсэн. Эдгээр шалтгаанаас болж мод үхдэг. Дээрээс нь нарс хөрс голомтгой, тэсвэр муутай учраас хотод тарихад тохиромжгүй. Энэ бүхнийг судлахгүйгээр уулнаас нарс буулгаж, тарьсан нь буруу.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Монголчуудыг эрчим хүчээр хангаж, ШҮРЭНГИЙН УЦС-ЫГ мартуулъя

ОХУ-ын Байгал нуурыг хамгаалах комиссын ээлжит хуралдаан болж, дэлхийн хамгийн том цэнгэг уст нуурын экологийн байдлыг авч хэлэлцжээ.

Байгал нуурын усны хэмжээ багасаж, цаашдаа ширгэж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас тус нуурын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, долоодугаар сарын 10-нд Усны нөөцийн газраас Байгал нуурын усны хэмжээ, экологийн байдлыг Эрхүү мужийн эдийн засаг, нийгмийн шаардлагатай уялдуулан судлах, нуурын цутгалыг хянах, шинэчлэн сайжруулах ажил хийх албан тоот гаргажээ. Байгал нуурыг хамгаалах комиссын хурлаар Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төслийн талаар авч хэлэлцжээ. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

ШАРИЛЖТАЙ найзлах хэрэгтэй

Долдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл шарилж, луулийн төрлийн ургамал цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсгэдэг. Ийм харшилтай хүмүүс ид сайхан зуны цагаар гадагш гарах эрхээ хязгаарлуулж, гэртээ бүгэхээс өөр аргагүй болдог билээ.

Тэгвэл мэргэжлийн эмч “Шарилжтай найзлах ёстой” гэж зөвлөж байна. Түүгээр ч барахгүй зүлэг тарих гэж зовж байхаар хамгийн хямд өртгөөр хотыг ногоон бүрхэвчтэй болгох арга нь шарилж хэмээв. Харшил үүсгэгч ургамлууд хийгээд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Сангидоржтой уулзаж ярилцлаа.

-Манай улсад ургамлын тоосны харшил нийт харшлын өвчний хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Ургамлын тоосны харшлаар дэлхийн хүн амын 3-5 хувь нь өвчилдөг гэсэн судалгаа бий. Улс орон бүрт өвчлөлийн тохиолдол харьцангуй. Манай улсын хүн амын дунд нийт харшлын 80 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг. Ургамлын тоосны харшил дотроо янз бүр.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.

Зураг