Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралдаа шинэчлэл хийх үү?

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 7 сарын 29
Сурталчилгаа

Нэг л хэвийн бороотой өдрүүд үргэлжилж танд нэг л уйтгартай байна уу? Тэгвэл амьдралыг арай эергээр харж өөртөө өөрчлөлт хийн аз жаргалаа бүтээцгээе.

  1. Хоолонд ордог газар, захиалдаг хоолоо өөрчил

Гэр – ажил – нөгөө хоолны газар – ажил – гэр гэсэн маршрутаа өөрчлөх цаг болжээ. Цайны цагаараа удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзаж, өмнө нь амсаж үзээгүй хоолоо захиалан амьдралын шинэ амтыг мэдрээрэй.

 

 

  1. Үзвэр үз, тогло наад

Зөвхөн кинотеатрт шинэ кино ирэхийг хүлээлгүйгээр Драмын театр, Дуурийн театр гээд олон соёл амралтын олон газруудын үзвэрийн хуваарийг нэг сонирхоод үз. Паркын бүх л тоглоомыг тоглоод үзчихсэн болохоор одоо уйтгартай санагдаж байна уу. Тоглож наадах гэдэгт ширээний хөл бөмбөг, бильярд, дартс, боулинг гээд бүхий л төрлүүд багтдаг гэдгийг сана.

 

 

  1. Гадаад төрхөө өөрчил

Хүний бүхий л цог заль, хийморь үсэнд нь байдаг гэдэг. Үсээ тайруулах хүсэлгүй бол зүгээр л хэлбэрийг нь өөрчилж болно. Бас зуны улирал хараахан дуусаагүй байгаа тул уснийхээ өнгийг ч өөрчилж болно шүү дээ.

Худалдаж аваад нэг ч өмсөөгүй шинэ хувцаснуудаасаа өмсөж эхэл. Өөрт таалагдсан үнэртэнгээ ч худалдаж ав. Өчигдөр л уулзаж байсан танилаа дуу алдтал гадаад төрхөө өөрчил.

 

 

  1. Холбоо барих зүйлсээ шинэчил

Утасны дугаараа өөрчилж хуучин зүйлсээсээ сал. Санаандгүй худалдаж аваад олон жил барьсан дугаараа орхиж өөрт таалагдсан дугаараа худалдаж аваад ойр дотныхон руугаа залгаж шинэ дугаартай болсноо дуулга. Зарим чухал биш хүмүүст шинэ дугаараа хэлэх ч шаардлагагүй. Нэрийн хуудсаа ч соль. Гоё бас сонголт ихтэй, саяхан худалдаанд гарсан 80-ын тоогоор эхэлсэн дугаараа эндээс https://www.unitel.mn/index.php/number/type/premium/  сонгоорой.

 

 

  1. Агаар салхинд гар

Ажлын өдрийн дараа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, амралтын өдөр бол хотоос гарч байгаль дэлхийтэйгээ ойрхон байж, алх, гүй, тогло. Гадуур жаахан сууя гэж найзыгаа уруу татахаас илүү агаар салхинд гаръя гэвэл эрүүл мэндэд ч хэрэгтэй, танд ч амьдралыг дахин нэг шинээр харах өнцгийг нэмэх болно. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.