Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж, суллалаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сэтгүүлч С.Баттулга, Ц.Буяндорж нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, өнөөдөр үргэлжилсэн юм.

Шүүх хурал 12.00 цагийн үед завсарласан бөгөөд шүүгчид 15.00 цагийн үед шийдвэрээ гаргалаа.

Ингээд сэтгүүлч С.Баттулгын Эрүүгийн хуулийн 111.3 гэсэн зүйл ангийг өөрчилж, 111.2 болгон есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Харин Ц.Буяндоржийг 111.3-аар яллаж, 3.3 жилээр хорих ял оноожээ.

С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Дахин давж заалдана” гэсэн юм.

Сэтгүүлчийн тухайд, "Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдаж, хоригдоод байсан юм. Тэрбээр хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын үеэр мэдүүлэхдээ "Би сэтгүүлзүйн салбарт 17 жил ажилласан. Надад С.Билэгт гэх хүнтэй холбоотой мэдээлэл олон ирж байсан ч нотлох баримтгүй учраас буцаасан. Харин Г.Буяндорж тодорхой нотлох баримттайгаар хандсан. Тиймээс нотлох баримт дээр үндэслэн нийтлэлээ бичсэн. Гомдолтой байна” гэжээ.